Нара: Хүү минь xaгалгaaнд орлоо, зөндөө уйллаа…..

Нара өөрийн цахим хуудаснаа;

Эх нялхсын эмнэлгийн хагалгааны дараах өрөөнд байна…Бунжаа маань сар гарангын өмнө толгой дээр юм гарцан өвдөөд байна гэж байсын. Харахад жижиг юм гарсан улайссан бсын. Тэгээд хэсэг хугацааны дараа гайгүй өвдхөө больцон гээд мартацгаав

Тэгсэн сая биднийг гадаад явах хугацаанд өвлийн амралтын хөтөлбөрт яваад ирэхдээ толгой дээрх юм дахиад өвдөөд гэхээр нь харсан чинь аягүй том толгойгүй хатиг бн. Хотхоныхоо хувийн эмнэлэгт үзүүлтэл яаралтай Эх Нялхсын Мэсийн тасагт очиж үзүүл, толгой дээр гарсан хатиг удвал Менингит болох аю.ултай гэнэ. Тэгээд өчигдөр ирж үзүүлтэл хагалгаа хийж авна гэнэ.

Хагалгаа гэж сонсоод хүү минь айгаад тэгээд амьхандаа сэтгэл зүйг нь бэлтгээд өнөө өглөө ирээд хагалгаанд орлоо. Айхтар их идээ гарсан байна. Бүтэн унтуулгатай хагалгаа болсон учраас хүү минь сэрээд шокноосоо гардаггүй, зөндөө удаан уйлаад би хаана бнаа гээд л, ээж нь тэврээд байхад л ээжээ та хаана бнаа гээд л, тэгснээ байн байн энэ жинхэнэ амьдрал мөн үү би зүүдлээд бнаа гээл зөндөө уйллаа нялхаараа юмдаа үр минь…

За одоо гол асуудал! Энэ хатиг буглааны хагалгаанд өдөрт 30 гаран хүүхэд орж байна гэж гэнэ! ЭМЯ энэ байдлыг мэдэж байгаа юу? Хүүхдүүд яагаад ингэж олноороо хатиганд баригдаад байна вэ? Ахуй орчны ариун цэврийн хариуцлагагүй бохир заваанаас үүдэлтэй байдаг бол манай Бунжаа өдөр бүр усанд ордог, ямар сайндаа өвлийн сургалтын 7 хоногт 7н ээлжийн солих дотуур хувцас бэлдэж авч явсан гээд инээлдэж байхав..

ЭМЯ-с энэ асуудлыг судалж Ковидын дараах side effect хүүхдүүдэд ингэж тусаад байна уу эсвэл сургууль цэцэрлэг нийтийн орчинд идээт үрэвслийн бактер вирус түгээмэл байна уу судлаад хүүхдүүдээ ийм хатиганд бариулахгүйн тулд эцэг эхчүүд юунд анхаарч урдчилан сэргийлвэл зохистой талаар арга хэмжээ авмаар байнаа!!!!Өдөрт дор хаяж 30н хүүхэд хатиг идээт үрэвслийн буглааны хагалгаанд орно гэдэг дэндүү том тоо шүү!!!Эмч сувилагч нарын ч ачаалал гэж дэндүү их юм хөөрхий..Тэгээд эцэг эхчүүдэд захиж анхааруулахад, хүүхдүүд нь энд тэнд юм гарсан өвдсөн яасан гэвэл бүү өө энэ ингээд зүгээр болчихно гэж бодож өнгөрөөгөөрэй. Тэр даруйд нь эмчид үзүүлж арга хэмжээ авч байгаарай. Эс бол хагалгааны түвшинд бүр цаашилбал түүнээс ч ноцтой байдалд хүрч болзошгүй байдаг юм байна шүү. Арай гэж тайвшраад хүү минь унтаж байгаа ч эргэн тойронд өвдөлтөөс болж уйлж байгаа хүүхдүүдийг уйлах дуу чимээ энэ байдлыг чимээгүй өнгөр гэж байгаа мэт… тиймээс нийтэд бас сэрэмжлүүлье гэж бодож бичиж сууна…