Загвар өмсөгч бүсгүй шоун дээр алхаж байхдаа Гутлын Үдээсэндээ бүдрэн АМИА алджээ

Загвар өмсөгч бүсгүй шоун дээр алхаж байхдаа Гутлын Үдээсэндээ бүдрэн АМИА алджээ

Бразилын Сан Пауло хотод болсон загварын долоо хоногийн үеэр 26 настай загвар өмсөгч амьсгал хураажээ. Тэйлс Соарес гэгч уг загвар өмсөгчийн гутлын үдээс нь орооцолдон, бүдрэхдээ шалан дээр нүүрээрээ унасан байна. Хүнд бэртэл авч, амиа алдсан явдал олныг цочроожээ.

“Ocksa” брэндийн хувцастай явсан түүнийг унахад үзэгчид шоуны нэг хэсэг гэж бодож байсан аж. Түүнийг эмнэлэгт хүргэсэн ч амьсгал хураасан байжээ.

Загварын долоо хоногийг зохион байгуулагчид харамсалтайгаар амиа алдсан загвар өмсөгчийн ар гэрийнхэнд эмгэнэл илэрхийлэн, хүлцэл өчиж, шаардлагатай бүхий л тусламжийг үзүүлнэ гэдгээ илэрхийлсэн байна.

26 настай Тэйлс Соарес нь маш эрүүл чийрэг байсан талаар хамт ажиллагсад нь ярьжээ.

admin

Leave a Reply

Таны имэйл хаягийг нийтлэхгүй. Required fields are marked *

error: Content is protected !!