Гар утас худалдаж авахын тулд Хүүхдээ заржээ-Аймшигтай

Хятадын Жэзян мужийн оршин суугч эмэгтэй хүүхдүүдээ хүнд өргүүлснийхээ төлөө мөнгө авсан тул баривчлагдсан байна.

“Наймаа” өнгөрсөн оны есдүгээр сард болжээ. Хүүхдүүдийнх нь эцэг орхиж, аав ээж нь гэрлэлтээ батлуулаагүй байж хүүхэдтэй болсонд нь хилэгнэн туслахаас татгалзсан тул амьдрахын эрхэнд хүүхдүүдээ хүнд зарсан гэсэн мэдүүлгийг хууль сахиулагч нарт өгсөн байна.

Бүсгүй ихэр хүүхдээ 65 мянган юаниар (25 сая төгрөг) худалдсаныг мэдсэн хүүхдүүдийн эцэг нь өөрийнхөө өрийг даруулжээ. Үлдсэн мөнгөөр нь “наймаачин хүүхэн” гар утас худалдаж авсан байна.

Хүний наймааны өөр хэргийг мөрдөж байсан цагдаагийн алба хаагчид энэхүү хэргийн мөрөөр саяхан орж “арилсан дотортой” эхнэр, нөхөр хоёрыг баривчилж хүүхдүүдийг бүсгүйн эцэг, эхэд эргүүлэн өгчээ.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *