АНУ-ын Иллинойс мужийн Монмут хотын нэгэн сурагч тархиндаа гэмтэл авснаас хойш ой санамжаа алдсан байна.
Зургаадугаар сарын 11-нд Райли Хорнер (Riley Horner) бүжгийн тэмцээний үеэр толгойгоо гэмтээсний гайгаар тархи, ой санамжны асуудалтай болжээ. Хоёр цагаас илүү хугацаанд ямар ч юмыг дурсан санаж чадахаа больсон байна. Хөөрхий охин хуанлийн нэг л өдөртөө гацсан буюу өглөө болгоныг тэр нэгэн өдрийн өглөөг гэж бодож сэрдэг гэнэ.
Эцэг, эх нь түүнийг эмч нарт олон удаа үзүүлж, компьютер томограф, MRI зэрэг нарийн шинжилгээнүүдийг хийлгэсэн ч ямар нэгэн согог, хавдар, өвчлөл илрээгүй байна.
Райли охин болж өнгөрсөн дурсгалт мөчүүдээ эргэн санахын тулд тэмдэглэл хөтөлж, утасныхаа сэрүүлгийг хоёр цаг тутамд тааруулжээ.
“Миний өрөөний хаалганд хуанли өлгөөтэй байдаг. Есдүгээр сар хэзээний болчихсон байгааг хараад би ихэд гайхдаг. Хүмүүс ойлгодоггүй юм. Миний амьдрал тэдэнд яг л киноны хэсгээс үзэж байгаа шиг л харагддаг байх” хэмээн Хорнер өгүүлсэн байна.