ОХУ-ын нийслэл Москва хотын дагуул хот болох Зеленоградын оршин суугч 36 настай эрэгтэй орон сууцны 12 давхраас унаад амьд үлдсэн аж. Тэрбээр нуруугаа хугалжээ.
Түүний амийг биеийн жин нь аварсан байна. Мань хүн 140 кг жинтэй аж. Ийм тарган байгаагүй бол 40 метрийн өндрөөс унаад бяцрах байсан гэнэ. Доош унахдаа тэрбээр модонд цохигдоод цасан хунгарт зоогдсон гэнэ. Өдгөө азтай эр эрчимт эмчилгээний тасагт эмчлүүлж байгаа сурагтай.