БҮХ ТӨРЛИЙН КЕКС ХИЙХ ЖОР

Кекс, бялуу хийхэд анхаарах зүйлс
 

Кексний бүх орц (өндөг, сүү, тос) өрөөний темпратут байх хэрэгтэй.

Гурил, хөөлгөгч нунтаг (Baking powder), какао зэрэг хуурай орцуудаа хамгийн багадаа 1 удаа (хэмжсэнийхээ дараа) шигшиж хэрэглэх хэрэгтэй. Ингэснээр агаар орж кекс тань илүү хөвсгөр болох болно.1 стакан=237мл=140 гр гурил (стакан овоолоостой биш, амсараас илүү гарсан гурилыг хутгаар хусч хэрэглэнэ)

Өндгөө, сахарныхаа хамтаар сайтар хутгаж, сахараа уусгах хэрэгтэй. Шаардлагатай гэж үзвэл өндөгний цагаан (цэвэрхэн, шилэн саванд), шараа тус тусад нь хутгана. Тусад нь хутгаж дараа нь холисоноор кекс маань хөвсгөр, зөөлөн болно.

Кексээ жигнэж байх явцдаа эхний 15 минут (өгөгдсөн цагийн 2/3т) зуухаа ер онгойлгож болохгүй. Зуухаа онгойлгосоноор нь хөөлт нь буудаг бөгөөд зуух дулаанаа алдаж кексээ илүү удаан жигнэх хэрэгтэй болдог.

Кекс тортонд хийх шоколадыг нэг саванд хийгээд, буцалж буй устай өөр саван дээр тавиж хайлуулна. Энэхүү аргийг bain marie (Франц)/double boiler (Англи) гэнэ. Жигнүүрнийхээ сууринд ус буцалгаад дээр нь нэг жигнүүр тавиж, жигнүүр дээрээ савтай шоколадаа тавиж хайлуулж болно.

Өндөгний цагааныг хэрхэн ороох/fold талаар видео. Зөөлнөөр, өндөгний цагааныг сэвсгэр, цасан цагаанаар нь бусад орцтойгоо нийцүлэх тухай. Ингэж бэлтгэсэн кекс, панкэк их гоё хөвсгөр, зөөлөн болно.

Классик кекс (24 см-н хэвэнд)

Орц: 4 ш өндөг, 4 Кофены аяга сахар (Туркүүд Турк кофений аягыг бас хэмжих нэгж болгож ашигладаг бөгөөд манай гэрт байгаа кофений аяга 70мл-н багтаамжтай юм билээ.) 4 кофены аяга гурил 1 кофены аяга тос 1.5 кофены аяга буцламгай ус 10 гр хөөлгөгч нунтаг 7 гр ваниллин

Классик какаотой кекс (24 см-н хэвэнд)

Орц: 4 ш өндөг 4 кофены аяга сахар 3 кофены аяга гурил 1 кофены аяга какао 1 кофены аяга тос 1.5 кофены аяга буцламгай ус 10 гр хөөлгөгч нунтаг 7 гр ваниллин

Цардуултай кекс (24 см-н хэвэнд)

Орц: 4 ш өндөг, 4 кофены аяга сахар, 4 кофены аяга гурил, 1 кофены аяга буудайн эсвэл эрдэнэшишийн цардуул, 1 кофены аяга тос, 1.5 кофены аяга буцламгай ус, 10 гр хөөлгөгч нунтаг, 7 гр ваниллин

Тарагтай кекс (24 см-н хэвэнд)

Орц: 4 ш өндөг, 4 кофены аяга сахар, 4 кофены аяга гурил, 1 кофены аяга тараг, 1 кофены аяга тос, 1.5 кофены аяга какао, 10 гр хөөлгөгч нунтаг, 7 гр ваниллин

Тарагтай какаотой кекс (24 см-н хэвэнд)

Орц: 4 ш өндөг, 4 кофены аяга сахар, 3 кофены аяга гурил, 1 кофены аяга тараг, 1 кофены аяга какао, 1 кофены аяга тос 1,5 кофены аяга буцламгай ус, 10 гр хөөлгөгч нунтаг, 7 гр ваниллин

Шоколадтай кекс (22 см-н хэвэнд)

Орц: 4 ш өндөг, 1 стакан сахар, 1 стакан гурил, 1 стакан тараг, 1 кофены аяга какао, ½ стакан тос, 10 гр хөөлгөгч нунтаг, 7 гр ваниллин, 80 гр сүүтэй шоколад, 80 гр хар шоколад

Кексээ хийх нь: Өндөгний цагаанаа шилэн саванд хийн өтгөртөл нь хутгана. Өөр нэгэн саванд өндөгний шар, сахар, буцламгай усаа холиод сахараа хайлтал нь (6-7 минут) хутгана. Хуурай орцуудаа холиод шигшинэ. Өндөгний цагаан, шар хоёроо холиод дахиж хэсэг хутгана. Тослоод гурилдаж бэлтгэсэн хэвэндээ зуурмагаа хийгээд 180 градус халаасан зууханд хийн болтол нь (30-35 минут) жигнэнэ

Зүүлт

Кексээ зөөлөн болгохын тулд өндөгний шар цагаанаа тусад нь хутгах хэрэгтэй. Өндөгний цагаанаа цэвэрхэн шилэх саванд хутгавал зохимжтой.

Кексэндээ хийх шингэн орцуудаа (тараг, тос, хайлуулсан шоколад зэрэг), өндөгний шараа сахартайгаа хутгаад, сахар хайлсаны дараа нэмэх хэрэгтэй.

Хуурай орцуудаа өөр нэг саванд, хамгийн багадаа 1 удаа боломжтой бол 2 удаа шигших хэрэгтэй.

Хэвээ маргарин эсвэл масло зэрэг хатуу тосоор тослох хэрэгтэй. Тослосоныхоо дараа бага хэмжээний гурил цацаж тараана. Цоожтой хэв хэрэглэх бол зөвхөн ёроолыг нь тослож, гурилдах хэрэгтэй. Гаргахдаа захаар нь хутга гүйлгээд онгойлгоход кекс маань гэмтэлгүйгээр гарна.

Кексээ голоор нь амархан хуваахын тулд нэг өдрийн өмнөөс хийх хэрэгтэй.

Классик болон цардуултай кексыг бялуу болгон чимэхээсээ өмнө сахартай бүлээн ус эсвэл жимсний чанамалтай усаар багсны тусламжтайгаар норгох хэрэгтэй.

Тарагтай кексийг норгох хэрэггүй байдаг. 

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *