x

Like дарж мэдээгээ үзнэ үү

Энэ Бүсгүй ТООС СОРОГЧООР 33 давхар барилга дээр гарч байна-Чадсан болов уу???

Энэ Бүсгүй ТООС СОРОГЧООР 33 давхар барилга дээр гарч байна-Чадсан болов уу???

Америкийн хаданд авирагч бүсгүй Сиерра Блэйр-Койел хоёр тоос сорогчийн тусламжтайгаар Сөүл хотын 140 метр өндөр барилга дээр авирч гарсан байна. Аккумулятор цэнэглэгч бүхий хүчирхэг тоос сорогчнуудыг 22 настай бүсгүй үүргэвчиндээ хийж үүрсэн аж. 33 давхар өндөр барилгын шилэн гадаргууд бүсгүй тоос сорогчны хошуунуудын тусламжтайгаар наалджээ.

“Энэ төслийн тухай сонсоод би энэ нь боломжгүй зүйл гэж бодсон. Харин одоо би үүнийг хийж чадсандаа их баяртай байна” хэмээн амь насаараа дэнчин тавигч бүсгүй ярьжээ. Тамирчин бүсгүйн ашигласан төхөөрөмж 70 орчим килограмм зүйлийг тогтоон барих чадвартай байсан юм.

Сиерра Блэйр-Койел бол АНУ-ын хаданд авиралтын хошой аварга бүсгүй билээ. Тэрбээр дэлхий даяар байрласан өндөр барилгуудад элдэв төхөөрөмж хэрэглэлгүйгээр авирч гардаг бөгөөд янз бүрийн сэтгүүлүүдэд зориулж гэрэл зургаа авахуулдаг аж. Үүнийх нь төлөө түүнийг “Хаданд авирагч фотомодель” гэж хочлох болжээ.

admin

Хариулт үлдээх

Таны и-мэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг *-р тэмдэглэсэн

error: Content is protected !!