Мөнгөнд хэт шунаад юучгүй хоосон хоцорсон бүсгүйчүүд

2017 оны есдүгээр сард Playboy сэтгүүлийг үндэслэгч үлэмж саятан Хью Хефнер таалал төгссөн билээ. Тэр цагаас хойш нэг жил ч болоогүй байхад түүний бэлэвсэн эхнэр талийгаачийн байшинг худалдаж байгаа аж. Үнэндээ энэ байшин түүний эзэмшлийнх биш. Кристалл Харрис бүсгүй 2012 онд Хьюгийн эхнэр болжээ. Тэр үед бүсгүй 26-тай, талийгаач 86 настай байв. Саятан эр өөрийн эд хөрөнгө болох 43 сая доллараа аль хэдийн эзэнтэй болгосон байлаа. 

2013 онд хосууд гэрлэлтийн гэрээ байгуулсан бөгөөд түүгээр бол Кристалл бүсгүй ямар нэг өмч залгамжлах эрхгүй үлдсэн юм. Гэхдээ саятан эр бэлэвсэн эхнэрээ хоосон орхиогүй. Их хэмжээний үнэт эдлэл, Холливудад байшин зэргийг үлдээв. Энэ байшинг Хью хуримын бэлэг болгож Кристаллд бэлэглэжээ. Гэрээслэл ёсоор Хефнерийн олон сая долларыг дөрвөн хүүхэд нь, Өмнөд Калифорнийн их сургууль, хэд хэдэн буяны байгууллагууд хувааж авах ёстой. 

Харин хөгжмийн магнат, покерт дурлагч Алан Мельцэр 2011 оны 10 дугаар сард таалал төгссөн юм. Тэрбээр 13 жил хамт амьдарсан эхнэрээсээ салаад нэг жилийн дараа нас баржээ. Тэд хүүхэдгүй байсан аж. Талийгаач 10 сая доллар олсон бөгөөд эхнэр нь эд хөрөнгийнх нь гуравны нэгийг авах ёстой байлаа. Гэвч авч чадаагүй билээ. Мельцерын хамгийн дотны хүмүүс нь жолооч, туслах хоёр нь байсан гэнэ. Экс эхнэр нь гэрээслэлийг нь нээж үзээд энэ хоёр хүний нэрийг олж харсан гэдэг. Жолооч нь талийгаачаас нэг сая доллар, туслах нь 500 мянган доллар хүртжээ. Үлдсэн 8,5 сая доллар нь хаачсаныг хэн ч мэдээгүй юм. Эхнэрт нь юу ч олдоогүй билээ. 

Парис хотод үл хөдлөх хөрөнгө зуучлалын бизнес хийдэг нэгэн эмэгтэй хөдөө амьдардаг нэгэн гажиг саятантай танилцжээ. Тэд хайр сэтгэлтэй болцгоосон бөгөөд 25 настай зөрүүтэй ч гэрлэхээр шийдсэн байна. Зальт эмэгтэй эр нөхрөө мажийнгуут хэдэн сая доллартай болно хэмээн тооцоолсон нь мэдээж. 2012 онд саятан эр автомашины ослоор нас баржээ. Гэрээслэлийг нь задалтал мань хүн бүх мөнгөө дүү болон хөршүүддээ үлдээсэн байлаа.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *