Бүсгүйчүүд Анхаар: Гоо сайхнаараа хохирсон Монгол бүсгүйн Бодит Түүх…

Бөдөнгийн өндөг шиг нүүртэй болсон түүх… 3 сарын 11-нд би нүүрний гоо сайхнаа алдсан хар өдөр. Cold plasma-д орсноос хойш 10 хоногт тайван, ай.дасгүй байсан.

“Нүүрний арьс гоё болчихно. Болзоонд явна, турна…” гэж бодож байсан. Одоо 1-2 жилдээ болзоо, шоу, гадуур дотуур явах, уулзалт арга хэмжээнд орж чадахааргүй нүүртэй болсон.

Сэтгэлээр унаад улам их идэж таргалав. Уулзсан хүн бүр яаанаа гэнэ. “Зүгээр байсан нүүрийг яаж байгаам бэ гэж хүн бүр загинана”. Энэ бүхэн илүү гоё болох гэсэн шуналнаас л болсон.

Өмнө нь зүгээр л байдаг байсан. “Охид, бүсгүйчүүд янз бүрийн лазер, тариа, эмчилгээ хийлгэдэг гэнэ, хамтдаа гоё болье” гэж найз охинтойгоо ярьснаар энэ шийдвэрт хүрсэн.

Охид, бүсгүйчүүддээ хандаж хэлэхэд “Маш сайн судалж байж нүүрэндээ элдэв эмчилгээ, янз бүрийн лазер хийлгээрэй” гэж зөвлөх байна.

Одоо бол миний нүүрээр дүүрэн цэгэн бор сорив үлдсэн. ЯгБөдөнгийнӨндөгШиг. Арьсны онцлогоо мэдэхгүй хэт хүчтэй, түлж хийснээс үүдэн миний нүүрэн бор бор соривнууд үлдсэн.

Би 10 өдөр нүүрэндээ дусал ч ус хүргэлгүй, цац, түрх гэсэн мөнгөжүүлсэн цацлага, гель түрхсэн. Түлсэн тав нь унасны дараа бөөн бор сорив үлдэв. Нүхжилт, өнгөн үрчлээ, нөсөө толбо арилдаг гэсэн юу ч арилаагүй харин ч нэмэгдэв.

Нөгөөхийг нь дарах гээд крем, пудр түрхэхээр хөхрөөд ёстой муухай болчихно. Өөр хэдэн эмнэлэгээр явж нүүрээ үзүүлсэн. “Үнэндээ хэлэх үг алга даа. Хүний нүүрийг яаж ийм болгож чаддаг байнаа гэж байсан”.

Би нүүрний арьсаа буцаад өмнөх шигээ болгое гэвэл багадаа 9 сарын эмчилгээ, 6-10 сая төгрөг зарцуулна гэсэн. Ингээд бүрэн арьс чинь эмчлэгдэхгүй гэсэн.

“Ер нь гоо сайханч мэргэжилтэй, мөнгө хөөсөн янз бүрийн гоо сайхны газрууд нээгдсэн гэнэ. Ийм нүүртэй болж байгаа хүмүүс зөндөө, гэхдээ чиний нүүрийг арай ай.маар болгочихож гэсэн”.

Нүүрийг минь ийм болгосон газартай очоод уулзтал нөгөө Cold plasma-ын арга буюу нүүрийг минь ийм болгосон аргаараа буцаан эмчилж өгнө гэсэн. (аппарат нь жижигхэн үзэг шиг юм байсан)

“Зарим хүний нүүр ийм болчихдог” гэж хээв нэг хэлэх тэр хүүхний яриаг сонсоод багтарж ү.хэх шахсан. Би энэ нүүрнээсээ болж маш их зүйл алдаж байхад юу ч болоогүй юм шиг ингэж хариулж байгаа газрыг ш.үүхэд өгөхөөр шийдлээ. Яг ийм чиглэлээр мэргэшсэн өмгөөлөгч байвал зөвлөгөө өгч туслаач.

Би уул нь юмыг судалдаг гэхдээ энэ удаа судлалгүй найзын линк явуулсан газарт очоод орчихдог үнэн буруудлаа.

Нэг удаа ийм лазер шиг юм хийлгэсэн гэж 600,000 төгрөг төлсөн. Гэтэл одоо 6-10 сая төгрөг, 1 жилийн хугацаанд эмчлүүлэх болчихоод сууж байна.
Яах уу? Ямар арга чарга байх уу?