Хөлс дарагч нь Хавдарын эх үүсвэр болохыг тогтоолоо

Энгийн нэгэн хөлс дарагч бүтээгдэхүүн хүний эрүүл мэндэд сөрөг нөлөөтэй гэвэл та итгэх үү? Тэгвэл Женевийн их сургуулийн эрдэмтэд гоо сайхны энэ төрлийн бүтээгдэхүүнд агуулагдах хөнгөн цагаан хавдар үүсгэдэг гэсэн дүгнэлтэнд хүрчээ.

Энэ төрлийн бүтээгдэхүүнийг байнга хэрэглэдэг эмэгтэйчүүд хөхний хорт хавдар тусах эрсдэл нилээд өндөр байдаг байна. Швейцарийн судлаач эрдэмтдийн өгүүлж байгаагаар хөнгөн цагааны хлор нь удаан хугацаанд хүний арьсаар дамжин биед шингэж аль нэг хэсэгт хавдар үүсгэдэг гэнэ. Үүнээс өмнөх судалгаагаар ийм өвчин үүсгэх хэмжээ тунг нарийн тогтоож чадаагүйгээс гадна хөлс дарагч бүтээгдэхүүн үйлдвэрлэгчид  хүний эрүүл мэндэд ямар ч хоргүй гэсэн мэдээллийг өгдөг байсан юм.

Харин эрдэмтэд өдгөө дэлхий дахинаа өсөн нэмэгдэж байгаа хорт хавдар өвчний үүсгэгчийг олон талаас нь судалж  эхлээд байна. Энэ  ч хүрээнд хөлс дарагч бүтээгдэхүүнийг судалж, түүнд агуулагдах хөнгөн цагааны найрлага нь ийнхүү хавдар үүсгэдэг болохыг тогтоожээ. Хөнгөн цагаан нь хөлс гадагшлах үйл явцыг хаадаг учраас  нэгэнт гадагшилж чадаагүй хөлс хөхний торлогт эргэн шингэж, эстрогентэй адил төстэй үйлчилгээ үзүүлж эхэлдэг байна.

Судалгааны багийнхан хүний хөхний  хөлсний булчирхайнаас дээж авснаа  лабораторийн хулгана дээр хуулбарлан туршсан  юм байна. Үүгээр удаан хугацааны явцад хөнгөн цагаан нь хавдарын үсэрхийлэл үүсгэж байгааг тогтоожээ. “Асбест бол хамгийн хямд үнэтэй материал. Үүнийг  хэрэглэхийг бид сүүлийн 50 жилийн туршид хориглож байгаа боловч арилжаагаа бодсон үйлдвэрлэгчид өнөөг хүртэл хэрэглэсээр л байна. Ийм хольцтой тарилгаар тариулсан хулганад хавдар нилээд хурдтай томорсон. Тэгэхээр эрэгтэй, эмэгтэй ямар ч хүйсийн хүн  хөлс дарагч тэр дундаа хөнгөн цагааны хольцтой бүтээгдэхүүн хэрэглэхгүй байхыг бид зөвлөж байна” гэж судалгааны ажлыг удирдсан эрдэмтэн Андре Паскаль Саппино өгүүлжээ.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *