Гар утсаа өмднийхөө халаасанд хийж Огт Болохгүй-Яагаад?

Эрдэмтэд гар утсаа өмднийхөө халаасанд хийхгүй байхыг зөвлөжээ.Тэр дундаа эрэгтэйчүүд өмднийхөө халаасанд  ухаалаг гар утсаа хийх нь элбэг байдаг бол энэ нь тэдний нөхөн үржихүйн эрхтний эрүүл мэндэд  сөргөөр нөлөөлдгийг тогтоожээ.

Өмднийхөө арын халаасанд гар утсаа хийх нь нөхөн үржихүйн эрхтэн гар утаснаас ялгарах цацрагийн нөлөөнд автаж, улмаар сперматозоид үржих өсөлтийг бууруулдаг байна. Эрдэмтдийн хийсэн мета  шинжилгээ судалгааны 21 ажлаар энэ онол нь батлагджээ.  Энэ нь амьд сперматозоидын ДНК  гар утасны цацрагийн нөлөөнд үхжиж, идэвхгүй болон улмаар үр тогтоож чаддаггүй болдогтой холбоотой гэнэ. Энэ судалгааг Австралийн Ньюкаслын их сургуулийн эрдэмтэд  хийж, баримт нотолгоогоо ил болгож байгаа юм байна.

Манай гаригийн нийт оршин суугчдын 14 хувь нь нөхөн үржихүйн ямар нэгэн согогтой байгаа бол тэдгээрийн 40 хувьд нь эрчүүдийн үргүйдэл эзэлж байгаа гэсэн статистик мэдээлэл байдаг. Австралийн эрдэмтэд нийт 27 үргүйдлийн тохиолдолд судалгаа шинжилгээ хийснээс 21 тохиолдол нь  үрийн шингэн, сперматозоидын ДНК-ийн өөрчлөлттэй холбоотой  нь тогтоогдсон байна. Улмаар нарийвчилсан судалгаагаар тэдгээр эрчүүд дийлэнх тохиолдолд гар утсаа өмднийхөө халаасанд авч явдаг байсан нь тогтоогдсон байна.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *