Дэлхийн эрүүл мэндийн байгууллагын хорт хавдар судлалын олон улсын агентлаг хэт халуун кофе, цай нь хүний эрүүл мэндэд ноцтой хор хөнөөл учруулдагийг тогтоожээ. The Independent хэвлэлд нийтлэгдсэн мэдээлэлд: “Судалгаагаар хэт халуун хоол унд нь хоол боловсруулах эрхтэн системд хорт хавдар үүсгэдэг болох нь тогтоогдсон. Кофе, цай хорт хавдар өвчин үүсгэдэггүй харин тэдгээр шингэнийг хэрэглэх хэм нь өвчин үүсгэж байдаг” гэж Хорт хавдар судлалын олон улсын агентлагийн захирал Кристофер Уайльд өгүүлжээ.
Хоол ундыг цельсийн 65 хэм хүртэл хөргөж хэрэглэх нь хүний эрүүл мэндэд хор хөнөөлгүй болохыг эрдэмтэд тогтоосон байна. “Хятад, Иран, Турк, Өмнөд Америкийн хэд хэдэн улсын оршин суугчид энгийн цай болон гаатай цайг хэт халуунаар нь ууж хэрэглэдэг. Бараг цельсийн 70 хэмтэй цай унд хэрэглэж байна. Үүнээс үүдэн хоол боловсруулах эрхтэн системийн хорт хавдар өвчний эрсдэл эдгээр улсуудад нэн өндөр байна” гэж судалгааны дүгнэлтэнд тусгагджээ.