10 Хоногийн хугацаанд бэлхүүсээрээ хэрхэн турах Зөвлөгөө

Сарын өмнө таарч байсан өмд бариад, товч нь хэзээ хэзээгүй задарчих гээд байна уу? Зун болж байхад эсрэгээрээ таргалаад байна хэмээн толгойгоо гашилган суугаа бол танд доорх мэдээллийг хүргэж байна. Зааврын дагуу тууштай хэрэгжүүлж, амьдралдаа мөрдөж эхэлбэл маш түргэн хугацаанд хэвлий хэсгийн өөхөө арилгаж, хүссэндээ хүрэх болно шүү!

1.Илүү их ус уу

Хүний биеийн 70 хувийг ус эзэлдэг. Тиймээс ч турахыг хүсэж байгаа бол илүү их ус уух хэрэгтэй. Усанд элдэв цай, ундаа, шүүс орохгүй болно. Нэг дор их ус залгилвал биед шингэх биш, шууд л шээс болоод гарчихдаг тул ойр ойрхон, бага хэмжээгээр шимж уугаарай. 

2.Беонсегийн дэглэм

Хүнсний ногоо жимсийг сонгохдоо аль болох ногоон өнгөтэйг сонгох нь чухал. Энэ нь гэхдээ боловсроогүй, түүхий жимс гэсэн үг биш билээ. Жишээ нь цэцэгт байцаа, вандуй, ногоон чинжүү, сонгино гэх мэт ногоон өнгөтэй жимс ногоог хэлж байгаа юм шүү. Эдгээр ногоонд агуулагдах эрдэс бодис, шим тэжээл нь гэдэс цэвэрлэх, өтгөн хатахаас сэргийлэх өндөр ач тустай юм. Дуучин Беойнсе охиноо төрүүлснийхээ дараа хөргөгчөөрөө дүүрэн ногоон өнгөтэй хүнс ногоо дүүргэж, тэдгээрийгээ зөв хуваарьтайгаар идэж хэрэглэснээр хэвийн жиндээ эргэн хүрсэн гэдэг. 

3.Тодорхой дэглэм баримтлах

Хэрвээ та түргэн хугацаанд жин хасахыг хүсвэл, ямар нэгэн дэглэмийг тусгайлан барих хэрэгтэй. Өөрт тохирсон, илүүтэй таашаадаг дэглэмээр турах нь тухайн хүнд илүү аятайхан, сайхан мэдрэмжийг төрүүлдэг. Жишээ нь та гадил жимсэнд дуртай бол, гадил, сүүний дэглэм барьж болох юм. Сүү цагаан идээнд дуртай бол тарагны дэглэм ч барьж болно. Энэ мэтчилэн өөрийн биеийн онцлог болон сэтгэл санаанд нийцсэн турах дэглэмүүдийг олоорой. 

4.Амтат гоймон, гурилтай хоолонд баяртай гэж хэлээрэй

Дэглэм барьж байгаа болон турахыг хүсэгчдэд гоймон, элдэв төрлийн шарж хуурсан, өег, илчлэг ихтэй хүнснүүд хориотой гэхэд болно. Ялангуяа түргэн хугацаанд турахыг хүсвэл эдгээр хоолонд баяртай гэж хэлээрэй. Харин зарим тохиолдолд, 4 цагаас өмнө хорхойгоо дарах үүднээс багахан идэхэд гэмгүй юм. 

5.Халуун ногоогоо хязгаарлах

Хэрвээ та халуун ногоонд нугасгүй дуртай бол, эдгээр хүнсээс татгалзах, эсвэл багасгах хэрэгтэй. Мөн будаа, гурил зэргийг хорих нь турахад тань маш тустай гэдгийг сануулмаар байна. Халуун ногоо, будаа, гурил нь хүнийг хөөлгөх, гэдэс дүүргэх талтай. Түүнчлэн ходоодонд хурдан шингэж, хоолны дуршлыг нэмэгдүүлнэ.

6.Ширхэг ихтэй хүнс идэх

Турах явцдаа та аль болох ширхэг ихтэй хүнс, овъёос, хивэг, гурвалжин будаа, бор будаа зэргийг хэрэглээрэй. Энэ нь өег илчлэг багатайгаас гадна, өөхийг задлах, гэдэс цэвэрлэх, гэдэсний гүрвэлзэх хөдөлгөөн сайжруулахад өндөр тустай байдаг.

7.Хоолоо маш удаан, тайван зажилж идээрэй

Турахыг хүсэгчдэд хамгийн чухал зүйл бол хоолоо сайтар зажилж, удаанаар идэх явдал юм. Энэ нь хоол биед түргэн шингэж гадагшлахад өндөр ач холбогдолтой. Заавал хоол гэлтгүй, амаар орж байгаа бүхий л хоол хүнсийг сайтар зажилж, удаанаар идэж байгаарай.

8.Хүнд хоолноос татгалз

Турахыг хүсэгчид оройн 5 цагаас хойш хүнд хоол идэх болон хэт их идэх нь зохимжгүй юм. Таны идсэн бүхэн өөх болон хуримтлагдана гээд бодчих. Тиймээс хооллох хэв маягаа өөрчлөөд үзээрэй! 

9.Бохь битгий зажил

Бохь их зажлах, эсвэл өлөн үедээ зажлах нь өлсөх мэдрэмжийг төрүүлэн, таныг өөрийн мэдэлгүй хэвийн хэмжээнээс их идүүлэх гээд байдаг. Харин их хэмжээний хоол идсэний дараа бохь зажлах нь хоол хурдан шингэж, ходоод өвдөхөөс сэргийлнэ.

10.Чихэр, амттанаас татгалзах

Ялангуяа түргэн хугацаанд турж, хүссэн жиндээ хүрэхийг хүсвэл чихэр, амттангаас аль болох чадах чинээгээр татгалзах хэрэгтэй. Зөвхөн хэдхэн хоног ч биш цаашдаа ч гэсэн их хэмжээгээр идэлгүй, зөвхөн хорхойгоо дарах үүднээс багаханыг идэж байгаарай. Танд амжилт хүсье. 

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *