Даван туулах хэцүү хэцүү. Гэхдээ даван туулахгүй бол БҮР ХЭЦҮҮДЭХ нь тодорхой.

Хүний энэхэн амьдрал үргэлжийн мөнхөд аз жаргалаар дүүрэн гэрэл гэгээтэй байдагсан бол уйтгартай мэт. Аз жаргал, зовлон зүдгүүр хоёр ээлжлэн хосолсон энэхэн тавиланд амьдарч буйдаа бахархмаар ч юм шиг ээ. Нэг сайхан үг байдагдаа “Нэг хаалга хаагдаж байхад, нөгөө хаалга нь нээгдэж байдаг юм” гэдэг шиг, эрээнтэй бараантай энэхүү амьдралын нугачаанд ТЭВЧИХ ёстой цаг хугацаа гэж байдаг бололтой.

Бид бүхэн өмнөө ирсэн асуудал бэрхшээлийг янз бүрийн сэтгэл хөдлөл, үйлдлээр хүлээн авдаг. Зарим нь чадна, бүтээнэ, хийнэ гэсэн зоримог шийдвэрээр хүлээж авч байхад өрөөл нэг нь шууд л тухайн асуудалдаа буугаад өгөхөд бэлэн байдаг. Учир нь хэн ч тэрхүү асуудлыг хүсэж өөртөө наагаагүй шүү дээ.

Магадгүй бид хүнд хэцүү, бэрх цаг үе тулгарсан үедээ хамгийн их алдаж байгаа юм шиг байдаг хирнээ, цаад байдлаараа энэхэн амьдралд хожиж яваа ч юм билүү дээ. Тааварлашгүй шүү дээ энэ амьдрал гэдэг чинь. Миний тууж өнгөрүүлсэн амьдралын туршлагаас авч үзэхнээ “Надад ямар ч зовлон гуниг, саад бэрхшээл, хагацал харуусал тулгарсан ч бай, бүр хорвоо дэлхий хөмөрөөд уначихсан юм шиг мэдрэмж төрж байсан ч гэсэн энэ амьдрал гэдэг чинь үргэлжлээд л, хөвөрөөд л байдаг юм байна лээ. Би зовж байна, би шаналж байна хэмээн энэ амьдралаас өөрийгөө тусгаарлаад байх ямар ч шаардлагагүй мэт санагдсан. Чиний зовлон, шаналал нь ертөнцийн хуулиар зогсолтгүй урагшлах цаг хугацаа, үргэлж мөнхөд хөвөрсөөр байх амьдралд ПАД ХАМААГҮЙ. Чи өөрийнхөө яаж амьдрах, яаж оршин тогтнохоо чи өөрөө л шииднэ. ӨӨР ХЭН Ч БИШ.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *