Биеэс нь гал гардаг Жаал Хүү эмч нарыг гайхашруулж байна-ХӨӨХ

Энэтхэгийн Ченнаи хотын эмнэлэгт өнгөрсөн долоо хоногт хэвтсэн 3 сартай Рахул хүүгийн бие олон газраа түлэгджээ. Хүүгийн биеэс гэнэт гал гарч шатаж эхэлдэг хэмээн эх нь ярьж байна. Энэ бол 4 дэх тохиолдол аж.

Эмч нар хүүг үзээд онош тавьж чадсангүй. Тэд янз бүрийн хувилбар дэвшүүлснээс хамгийн үнэмшилтэй нь хүүгийн арьсаар дамжин ямар нэгэн хий ялгарснаас болж шатдаг байх гэжээ.

Хүүхдийн тасгийн эрхлэгч Нараяна Бабу “Өмнөх 3 тохиолдлын талаар хүүхдийн эхийн ярианаас л мэднэ. Хүүгийн биеийн байдал тогтворжихоор буюу 14 хоногийн дараа эмнэлгээс гаргах байх. Харин үүнээс өмнө түүний арьсаар дамжин гадагшаа ялгарч ууршдаг хийг олж тогтооно” хэмээн мэдэгдэв.

Хүүгийн эх “Эхний удаа 9 долоо хоногтойдоо хүүгийн биеэс гал гарсан. Хүмүүс намайг өөрөө хүүхдээ түлсэн гэдэг юм. Хүүгийнхээ энэ өвчнөөс болж бид бүхнээ алдсан. Эргэн тойрны хүмүүсийн харилцаа муудаж, ажилгүй болсон. Амар амгалан байж чадахаа болилоо” гэж ярьж байна.

Гэвч эмч нарын зарим нь хүүгийн эхэд итгэхгүй байна. Эмч Жаган Мохан “Биеэс гэнэт гал гарч, өөрөө шатдаг гэж хүмүүсийг төөрөгдөлд оруулж байна. Хүүхэд яагаад ч өөрөө шатахгүй. Архичдын хөлсөнд жаахан спирт агуулагддаг ч тэд хүртэл хэзээ ч биеэс гал гарч, шатсан гэж гомдоллож байгаагүй” хэмээн мэдэгдлээ.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *