Нэгэн Хосууд ХУРИМАНДАА ирээгүй зочдыг ШҮҮХЭД өгчээ-Яагаад???

Саяхан гал голомтоо бадраасан нэгэн азербайжан залуу хуримандаа ирээгүй зочдыг шүүхэд өгсөн гэнэ. Сайхь залуу хуримыг нь “гол гаргасан” 15 хүнээс 1500 манат (2 сая 200-гаад мянган төгрөг)-ыг нэхэмжилж байгаа аж. 

Ирээгүй зочдынхоо өмнөөс хоол, ундны мөнгийг зоогийн газарт төлсөн тул шархаа нөхөхийг хүссэн гэнэ. Азербайжан нутгийн зан заншлаар, хуримын зочид идэж, уух зүйлсийнхээ мөнгийг дугтуйнд хийн ирдэг тул шазруун залуугийн гомдлыг зөвтгөж ойлгож болох аж.

Залуу нэхэмжлэлдээ, өөрөө уригдсан хурим болгондоо заавал очдог байсан бөгөөд мөнгөгүй үедээ өр тавиад ч болтугай очдог байснаа дурдсан байна.

Гэвч шүүх залуугийн гомдлыг хүлээн авахаас татгалзжээ. Хуримын ёслол нь шүүхээр зохицуулагддаггүй өнө эртний уламжлалт ёслолын арга хэмжээ тул хуриманд очих, эс очих нь хувь хүний сайн дурын хэрэг гэсэн шүүхийн шийдвэр гарсан байна.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *