Вьетнамын нэгэн эмнэлэгт 18 жилийн тэртээ өвчтөний хэвлийд мэс ажилбар хийж байхдаа үлдээсэн хайчийг мэс заслын эмч нар гурван цаг гаруй ноцолдож байж авчээ.
1998 онд авто ослын улмаас хүнд гэмтсэн Ма Ван Нят гэгч залууд хэвлийн хөндийн хагалгааг хийж байсан аж.
Харин бараг хориод жилийн дараа ходоод гэдэс, хэвлийгээр нь өвдөх болсон учраас Ван Нят эмнэлгээр гүйдэлтэй болжээ. Ингэж л хариуцлагагүй мэс засалчийн үлдээсэн 15 см урттай хайчийг бүдүүн гэдэсний хажуухнаас олж илрүүлсэн байна.
Нийгмийн сүлжээ өндөр хөгжсөн өнөө цагт энэхүү хэрэг явдал олон түмний анхаарлыг ихэд татсан тул хууль хяналтын байгууллагууд мартамхай мэс засалчийг эрэн сурвалжилж эхэлсэн гэнэ