Хүн шиг царайтай ИШИГ мэндэлж олныг цочирдууллаа- Зургийн хамт

Малайзид байж боломгүй зүйл гарсан байна. Тэндхийн нэгэн фермер эрийнд хүн шиг царайтай ишиг мэндэлжээ. Юуны учир ийм сонин үзэгдэл болов гэдгийг фермер эр ойлгохгүй толгой сэгсэрч байгаа аж.

Басир гэдэг тэр эр ишиг амьтантай бус харин нярай хүүхэдтэй илүү адилхан байсан гэдгийг өгүүлэв. “Хоншоор нь хүнийхтэй тун ч төстэй байсан” гэж ярьжээ. Сандарсан малчин малын эмч нарыг дуудсан ч цаадуул нь хөдлөөгүй гэнэ шүү. Шинээр төрсөн ишиг хэдхэн минутын дараа амьсгал хураажээ.

Гэхдээ өмнө нь ийм явдал Турк Улсад гарч байсан билээ. Тэгэхэд нэгэн ишиг хийсвэр хагалгааны ачаар хорвоод мэндэлсэн юм. Малын эмч нар хүн шиг царайтай амьтан төрснийг эхийнх нь хэвлийд аминдэмийн дутал үүссэн хэмээн тайлбарласан аж.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *