Оршуулсан Эхнэрээ Зурагтаар АМЬД байхыг нь харжээ

2014 онд эхнэр нь зам тээврийн осолд орж таалал төгссөн хэмээн бодож байсан Марокко Улсын иргэн Абрах Мохаммед телевизийн нэгэн шоуны үеэр талийгаач эхнэрээ хараад мэл гайхсан гэнэ. Хоёр жилийн өмнө Касабланка хотын эмнэлэгт маш хүнд байдалтай нэгэн эмэгтэйг авчирсан аж.

Эмч нар түүний гэр бүлд эмэгтэй амь гарахгүй л болов уу гэдгийг хэлээд ямар ч тохиолдолд эмчилгээний төлбөрийг хийх шаардлагатай гэдгийг өгүүлсэн байна. Мохаммед төрөлх тосгон руугаа явж ирэхэд хэдэн цаг зарцуулсан бөгөөд мөнгөө аваад ирэх хооронд эхнэр нь таалал төгссөн байв. Эмнэлэгт түүнд оршуулахад бэлэн болгосон шарилыг өгчээ. Улмаар эхнэрийг нь 2014 онд төрөлх хотод нь нутаглуулсан аж.

Гэвч саяхан Мохаммедын найзууд эхнэрийг нь телевизийн “Алга бологсод” шоуны үеэр харсан гэдгээ хэлжээ. Тэрхүү нэвтрүүлэгт оролцсон нэгэн эмэгтэй Мохаммедын нэр, хаягийг хэлээд, хоёр жилийн өмнө түүнтэй холбоо тасарсан гэдгээ өгүүлсэн байна.

Энэ эмэгтэй үнэхээр л Мохаммедын эхнэр мөн эсэх нь одоогоор тодорхойгүй байгаа юм. Эмнэлэгт түүнд өөр эмэгтэйн шарилыг өгсөн байж мэднэ. Харин эхнэр нь толгойдоо хүнд бэртэл авсан учраас ой санамжаа алдсан байх магадлалтай билээ.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *