x

Like дарж мэдээгээ үзнэ үү

Нүд, чих, хуйхнаас нь цус гоождог бүсгүй-ХӨӨХ

Нүд, чих, хуйхнаас нь цус гоождог бүсгүй-ХӨӨХ

Энэ 17 настай бүсгүй тун чиг сонин өвчнөөр өвчилсөн байна. Үүнээсээ болж ойр ойрхон нүд, чихнээс нь цус гоождог аж. Маш олон удаа эмчид хандсан боловч хэн нь ч одоогоор түүнд яг таг онош тавьж чадахгүй байгаа юм. Их Британийн оршин суугч Морни Харви гэдэг энэ бүсгүй тун чиг сонин, шинжлэх ухаанд танигдаагүй өвчний хохирогч болжээ. Гурван жилийн туршид эмч нар түүний биеийн байдалд санаа зовниж, оношийг нь тогтоох гэж үйлээ үзэж байгаа аж. Энэ өвчнөөс болж бүсгүй гэрээсээ бараг гарахаа больжээ.

2013 онд чихнээс нь цус гоожиж эхэлсэн байна. Морни өглөө сэрээд хартал дэрэн дээр нь цусны толбо байсан гэнэ. Айж сандарсан ээж нь охиноо ерөнхий эмчилгээний эмч дээр аваачтал тэр хүн хэд хэдэн сорил авсны эцэст өвчний оношийг тогтоож чадаагүй аж. Дараа нь бүсгүй янз бүрийн эмч нарт хандсан ч тэд хоолондоо чихэр, сүүн бүтээгдэхүүн хэрэглэхгүй байхыг зөвлөжээ. Гэлээ ч байдал дээрдсэнгүй.

Бүсгүйн биеийн байдал улам муудаж, өнгөрсөн оны зунаас эхлэн цус түүний нүднээс гарч эхэлжээ. Хэсэг хугацааны дараа цус гаралт нүд, хамар, чих, хумснаас нь хүртэл өдөрт таван удаа үзэгдэх болов. Орчин үеийн анагаах ухааны бараг бүх чиглэлийг эмч нар өвчтөн бүсгүйг үзсэн ч яг ямар өвчинтэй тулгарснаа мэдэхгүй суугаа гэнэ. Сүүлийн үед Морнигийн хэл, толгойн хуйхнаас цус гарч эхэлжээ. Эмч нар түүнийг “Оньсого шиг бүсгүй” хэмээн нэрлэдэг аж.

admin

Хариулт үлдээх

Таны и-мэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг *-р тэмдэглэсэн

error: Content is protected !!