Өөрийн өөхөөр хийсэн саванг ЭКСдээ бэлэглэв

Хятадын Хунань мужид амьдардаг Шаошао гэдэг бүсгүй өөрийг нь тарган хэмээгээд хаяж орхисон найз залуугаасаа өвөрмөц маягаар өшөөгөө авчээ. Бүсгүй тэр залууд өөрийн өөхийг хайлуулж хийсэн саванг бэлэглэсэн байна. Тэрбээр өөрийн цахим хуудсан дээр гартаа саван барьж, эмнэлгийн хувцастай зогсоо гэрэл зургаа байршуулав.

Шаошао өөхөө соруулах ажилбарыг хийлгүүлээд илүүдэл өөхөөрөө саван хийлгүүлжээ. Энэ савангаа бүсгүй Шинэ жилийн бэлэг болгож экс амраг Янгийнхаа гэрийнхэнд илгээмжээр явуулсан аж. Зургийнхаа дор бүсгүй Янгийг “Хүмүүсийг гаднах төрхөөр нь үнэлж дүгнэдэг өөдгүй амьтан” гэж бичжээ. Хариуд нь залуу харилцаагаа бүрмөсөн тасласан гэдгээ мэдэгдээд, түүний өөхөөр хийсэн саван бөөлжсийг нь хүргэж байна хэмээв.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *