x

Like дарж мэдээгээ үзнэ үү

Үхрийн махнаас болж Биеэс нь 6 метр урт ӨТ гаржээ

Үхрийн махнаас болж Биеэс нь 6 метр урт ӨТ гаржээ

Хятадын Шиянь хотын нэгэн эмнэлгийн эмч нар өвчтөний бие дотор зургаан метр урт өт байгааг илрүүлсэн аж. 38 настай нэгэн залуу тураалд орж, дотор нь муухайраад байна гэх гомдлыг тээн эмч нарт ханджээ. Тэрбээр хоёр жилийн туршид гэдэс нь өвдөж, юмыг амархан мартдаг болсон гэдгээ өгүүлсэн байна. Эмч нар түүнд шинжилгээ хийтэл эхний үзлэгээр ямар нэг өвчний шинж тэмдэг илрээгүй гэнэ.

Нарийвчилсан шинжилгээ хийтэл цагаан хорхойны өндөгнүүд гарч иржээ. Суулга өгдөг эм бэлдмэлийг хэрэглэснээр өвчтөн залуу бие дотор нь байсан амьтнаас ангижирсан гэнэ. Өт 6.2 метр урт байлаа. Энэ залуу үхрийн махыг түүхийгээр нь идэх дуртай байсан тул ийм хорхойтой болжээ. Хүмүүний ходоодон дотор амьдардаг зарим нэг цагаан хорхойн урт 10 метр хүрдэг билээ.

admin

Хариулт үлдээх

Таны и-мэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг *-р тэмдэглэсэн

error: Content is protected !!