Төрсөн Ах, дүү хоёр зэрэг хүйсээ солиулахаар шийдэв-Яаж байгаан?

Өнөөгийн ертөнцөд хүйсээ солиулах шийдвэр гаргаснаар хэн нэгнийг балмагдуулах нь юу л бол. Өдөр болгон дэлхийн өнцөг булан бүрт хүүхэд нь хүйсээ солиулахаар болсон гэх мэдээг эцэг, эхчүүд олноороо сонсож байгаа билээ. Харин хоёр хүүхэд чинь зэрэг хүйсээ солиулахаар болвол өөр хэрэг болов уу.

Али, Русси Макгэрати нарын ээж, аав хоёр хүүхдүүдийнхээ хүсэлд тээг садаа болохыг хүссэнгүй. Али охин гурван наснаасаа л сахилгагүйтэж, байрны хөвгүүдтэй хөлбөмбөг тоглож эхэлсэн бол түүний ах Русси таван наснаасаа охин шиг хувцасладаг болжээ. Тэд том болсон хойноо хүйсээ солиулахаар пластик мэс засалч дээр очжээ. Энэ хариуцлагатай алхамыг хийхийнхээ өмнө ах, дүү хоёр ээж, аавтайгаа зөвлөлджээ. Цаадуул нь ч эсэргүүцээгүй байна.

“Хүмүүс намайг юугаа алдсан вэ гэж асуудаг. Харин би ямар нэг зүйл гээсэн гэж мэдэрдэггүй. Надад хүү, охин хоёр маань үлдсэн” гэж тэдний эх ярьжээ. Өдгөө 17 настай Гэвин эцэг, эхийнх нь дэмжлэг, туслалцаа түүнд болон 20 настай Рэй эгчид нь хүслээ гүйцэлдүүлэхэд нь тус болсон гэж өгүүлэв. Гэвин тун удахгүй хөхөө тайруулах мэс ажилбарыг хийлгэх бол Рэй саяхан илүү эмэгтэйлэг харагдахын тулд нүүрэн дээрээ хүнд ажилбар хийлгүүлжээ

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *