4 настай Жирэмсэн Хүү- Ураг тээж байжээ учир нь…!?

Гэдэс нь хүчтэй өвдөж байна хэмээн атиралдаж буй дөрвөн настай хүүгийн эцэг, эх түүнийг эмнэлэгт аваачиж үзүүлжээ. Тэгтэл энэ бүх өвдөлтийн шалтгаан нь хүүгийн гэдсэн дотор буй үхсэн ураг гэдгийг тэд мэдээд айж, балмагдаж орхисон гэнэ. Энэтхэгийн энэ дөрвөн настай хүү маш ховор тохиолддог байдлаас болж хийсвэрээр жирэмсэлсэн аж. Баруун Бенгал мужийн Миндапур дүүргийн Харикабанд тосгоны энэ оршин суугч гэдсэндээ ураг тээн мэндэлжээ. Шинжлэх ухаанд ийм тохиолдол маш ховор буюу 500 мянган төрөлтөд нэг тохиолддог юм.

Анагаах ухааны сурах бичгүүдэд ийм эмгэгтэй өвчтөн байсан гэдгийг өгүүлсэн ердөө 200 орчим тэмдэглэгээ бий. Өнгөрөгч долоо хоногт хүүгийн гэдэс айхтар өвдсөн тул ээж, аав нь эмнэлэгт хүргэтэл эмч нар хүүг хавдартай болсон байж мэднэ гэж таамаглажээ. Тэгтэл компьютер томографийн шинжилгээгээр хүүгийн гэдсэн дотор үхсэн ураг байгаа нь тогтоогдов.
“Үхсэн ураг гар, хөл, хумс, хэсэгчлэн боловсорсон толгойтой байсан. Одоо хүүгийн биеийн байдал сайн байгаа. Тэр бидний ажиглалтад байх болно” хэмээн ургийг гаргаж авах мэс ажилбарыг хийсэн эмч хэлжээ.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *