x

Like дарж мэдээгээ үзнэ үү

Фэйсбүүк дээр зураг тавиад хожсон 2,3 сая Төгрөгөө алджээ-Ийм аюултай

Фэйсбүүк дээр зураг тавиад хожсон 2,3 сая Төгрөгөө алджээ-Ийм аюултай

Мельбурн хотод болсон морин уралдааны үеэр бооцоо тавиад 800 орчим доллар буюу 2,3 сая төгрөг хожиж чадсан Австралийн нэгэн эмэгтэй өөрийн баяр хөөрөө нийгмийн сүлжээгээр дамжуулж бусадтай хуваалцахаар шийджээ. Гэвч тэрбээр үүнийг шал дэмий хийсэн нь тодорхой болов. Шанталь гэдэг энэ эмэгтэй хожил авчирсан тасалбарынхаа гэрэл зургийг аваад Фэйсбүүк дээр тавьчихсан аж. Дор нь “Хожил байгаа учир сайхан зоог барья даа” гэсэн хошин бичвэрийг үлдээхээ мартсангүй.

15 минутын дараа тэрбээр хожлын мөнгөө авах гэтэл түүнээс хэн нэгэн өрсчихсөн байжээ. Гэнэн эмэгтэй хожил байгуулсан тасалбар дээрх нууц код бэлэн мөнгөний автомат машинаас мөнгөө авах штрих-код байсан гэдгийг мэдээгүй аж. Мөнгийг нь маш ойр байдаг хүн авсан гэж тэрбээр үзэж байгаа юм. Учир нь, түүний фэйсбүүк хуудсыг зөвхөн цөөн тооны найзууд нь үзэж, сонирхох боломжтой гэнэ. Тиймээс эмэгтэй хожлын мөнгийг нь буцааж өгөхийг хүсчээ. Эс тэгвэл цагдаа нарт хандана гэдгээ өгүүлэв.

admin

Хариулт үлдээх

Таны и-мэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг *-р тэмдэглэсэн

error: Content is protected !!