Хуримын маргааш ЭХНЭРЭЭ таниагүй НӨХӨР 20’000 доллар нэхэмжилжээ

Алжир Улсад нэгэн хос хуримаа бусдын адил сайхан тэмдэглэн өнгөрүүлсэн болов ч маргааш өглөө нь сүйт залуугийн хувьд хар дарсан зүүд болж хувирсан байна.

Учир нь сүйт залуу өглөө сэрээд хажууд хэвтэх эхнэрээ таниагүй байна. Нүүрнийхээ будгийг арилгасан эхнэрээ хулгайч байна гэж бодсон гэнэ. Нүүр будалтаа гэж гайхамшиг шүү

Цочирдож шоконд орсон эр шүүхэд хандахдаа: -”Түүнтэй хурим хийхээс өмнө их дур булаам үзэсгэлэнтэй байсан гэтэл дараа нь ийм юм болсон нь надад хэцүү байна” хэмээн сэтгэл санааны хохиролоо барагдуулахын тулд 20’000 долларыг нэхэмжилсэн байна.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *