x

Like дарж мэдээгээ үзнэ үү

Нөхрийн минь хувцаснаас ТЭР гарч ирсэн /захидал ирлээ/

Нөхрийн минь хувцаснаас ТЭР гарч ирсэн /захидал ирлээ/

Би нөхөртэйгөө танилцаад яг 5 жил болж байна. Анхны харцаар бие биендээ дурлаж, маш хурдан дотносож удахгүй хамт амьдарч одоо бид 2 хүүхэдтэй. Нөхөртэйгөө анх танилцахад тэр маань ганцаараа их удаан ажил хийсэн эрх чөлөөтэй хүн байлаа. Надаас нөхөр маань 5 ах. Тэр үед ч надаас 5 ахыг нь ч мэдээгүй л дээ. Гэхдээ одоо хааяа ялгаа гараад байдаг юм. Нөхөр маань манай найзуудтай уулзахгүй, би нөхрийнхөө ажлынхан найз нартай нь ч уулзахгүй мэдэхгүй. Тэнэг байгаа биз. Найзууд маань хөгшин хар юм л гээд байдаг юм.

Гэхдээ нөхөр маань архи ууж тамхи татдаггүй, царайлаг боловсролтой ажилтай хүн л дээ. Гэхдээ л энэ байдал нь жаахан хэцүү байдаг юм. Тэрнээс гадна нөхөр маань намайг хуураад байх шиг санагдаад байх юм. Нүүрэн дээрээ их үнэнч царайлаад байдаг хэрнээ үгүй юм шиг байнаа. Хааяа мессенжерээ асаалттай үлдээсэн байдагийн. Тэгээд очоод нууцаар нэг удаа Messengeriin history-г нь нээгээд нэг уншлаа. Гэтэл баахан л охидуудтай харилцдаг байхын. “Сайн уу охин минь, яасан секси юм бэ, уруулыг нь хазий, тачаангүй байна, нэг сайхан хийх юмсан” гээд л нэлээн олон хүүхэнтэй бичсэн байНа. Үнэн царайг нь харвал ёрөөсөө тийм гэж харагдахгүй. Тэгээд хааяа утсанд нь мессеж ирнээ. “Үнсье, санаж байна, хонгор минь” гээд л… нэг удаа өөрөө бүр “Өглөөний мэнд хонгорхон минь” гэж бичсэн байсан их хэцүү.

Энэ байдалыг нь өөртөө нь нэг удаа ярьж үзлээ. Чи яах гэж жаахан охидуудтай уулзаад байдаг юм, энэ юун мессеж вэ гээд л уурыг нь хүргэчихгүй аятайхан асуусан л даа. Гэтэл “юу ч бишээ, юу яриад байгаан, мэдэхгүй наадах чинь хэн юм, хааяа тоглоод л ийм мессеж бичиж л байдаг ш дээ” гээд байх юм.

Тэгэхээр нь нэг удаа мессенжерээр нь нэг хүүхэнтэй харилцлаа. Надаас 2 дүү гэдэг чинь нөхрөөс маань 7 дүү охин гэсэн үг л дээ. Тэгсэн тэр охин “За ах юу байна даа, санаж байна шүү. ялангуяа нөгөө юуг чинь” гэдэг юм байна. Тэгэхээр нь “Уулзъя л даа хаана байгаа юм?” гэсэн чинь “Тэгье манайд хүрээд ир, гэхдээ та надаа өөр шигээ ***-тэй сайхан залуу олж өгнө гэсэн яасан бэ, таных шиг байвал гоё байна” гээд явж өгдөг байгаа. Арай л дэндүү. Энэ тухай нөхөртэйгөө ярьсан боловч “би юу гэж тэгэх вэ дээ чамайг хуурахгүй” гээд байх юм. Бид 2 бэлгэвч хэрэглэдэггүй. Гэтэл хэдэн удаа хувцаснаас нь бэлгэвч гарч ирж байсан. Би энэ байдалыг яах ёстой вэ? Нөхөр маань намайг хуураад байх шиг.. Нүдээр хараагүй ч сэтгэл хэцүү байна Яасан дээр вэ?

admin

Хариулт үлдээх

Таны и-мэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг *-р тэмдэглэсэн

error: Content is protected !!