10 наснаасаа хойш хөгшрөхөө больсон 31 настай ХҮҮ

Өмнөд Солонгосын булцайсан хацартай 10 настай хүү шөнийн клубт тэйкен дээр очоод согтууруулах ундаа захиалах аж. Бармэн түүнд “Жаал минь, гэртээ харь. Чиний унтах цаг чинь аль хэдийнэ болчихсон” гэж хэлнэ. Гомдсон “хүү” паспортаа гаргаж үзүүлнэ. Түүний нэр Хёмюн Шин (Hyomyung Shin) бөгөөд 1989 онд төржээ.

Шин бусдын адил хэвийн төрсөн төдийгүй 10 нас хүртэл нь эцэг, эх нь ухаантай, сэргэлэн, хөгжилтэй хүүгээрээ бахархаж байсан гэдэг. Гэвч 10 насны төрсөн өдрөө тэмдэглэсний дараагаар хүү өсөхөө больжээ. 163 сантиметр өндөртэй бандгар хэвээр байсан аж. Нэг жил, хоёр жил, гурван жил өнгөрсөн ч ямар ч өөрчлөлт гарсангүй. Өдгөө Хьомьянг 31 настай ч нэг ч сантиметр өсөөгүй бөгөөд сахал ургахгүй, хоолой нь хүүхдийнхээрээ байгаа аж.

Ноён Шин хөгшин харагдахыг оролдоод ч нэмэргүй гэнэ. Дэгжин костюм, нүүр будалт зэрэг нь түүнийг 10 настай хүүхэд хэвээр харагдуулна. Одоог хүртэл тэрбээр хүүхдийн орон дээр унтаж, шөнө нь шувуухай, заануудтай унтлагын хувцас өмсөж хэвтдэг гэнэ. Гэхдээ энэ нь түүнд таалагддаг гэсэн үг биш. Түүний биед таарах өөр унтлагын хувцас худалдаанд байдаггүй юм. Бусдаар бол тэрбээр насанд хүрч, ухаан санаа нь ч насанд нь таарахаар болжээ. Өдөр нь ажилладаг бөгөөд шөнө нь клубүүдээр явж доргидог юм. Ингэхдээ биедээ байнга бичиг баримтаа авч явах хэрэгтэй болдог. Охид, хүүхнүүдтэй танилцахад асуудал үүсдэг нь нууц биш гэнэ. Бүжгэнд урихад хүүхнүүд эгдүү нь хүрсэндээ хацрыг нь чимхдэг байна.

Хэзээ нэгэн цагт энэ саад тотгорыг тэр давж чадна гэдэгтээ итгэлтэй байгаа аж. Одоо түүний унтлагын өрөөний ханан дээр үзэсгэлэнт жүжигчин бүсгүй Скарлетт Йоханссоны хөрөг өлгөөтэй бөгөөд Шин түүнтэй хэзээ нэгэн цагт танилцахыг хүсдэг юм

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *