Задланд орохынхоо өмнө АМЬ орсон ЗАЛУУ- ЯАЖ???

Энэтхэгийн Мумбай хотын оршин суугч 45 настай эр эмч түүнийг үхсэн гэж оношилсны дараа задланд орохоосоо ганцхан минутын өмнө сэхээ оржээ. Энэ эрийг автобусан дотор ухаангүй хэвтэж байхад нь олсон гэнэ.

Цагдаа нар түүнийг эмнэлэгт хүргэтэл эмч нар зүрх нь цохилохгүй байна гэж хэлээд морг руу хийчихсэн аж. Уг нь дүрэм ёсоороо бол өөд болсон гэх хүнийг тасалгааны хэмд хоёр цаг байлгадаг билээ.

Задлангийн эмч нар хагалгаа хийхэд бэлдэж байх хооронд үхсэн гэх эрийн гэдэс нь дээш, доош хөдөлж эхэлжээ. Маш том алдаа гаргаснаа ойлгоод эмч нь үхсэн гэх бичиг цаасыг устгасан ч хариуцлагаас мултарч чадаагүй байна

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *