Нөхөр нь эхнэрийнхээ ХАМРЫГ “иджээ”

Хатагтай Янг хэмээх хятад эмэгтэй тус улсын зүүн хэсэгт орших Шандун мужид шөнийн ээлжинд ажилдаа гарсан байна. Шөнийн 02 цагт түүн рүү эр нөхөр нь утасдсан ч эмэгтэй завгүй байсан учраас дуудлагад нь хариу өгч чадаагүй гэнэ. Үүнээс болж эр нөхөр нь галзууртлаа уурласан учраас маргааш өглөө нь ажил дээр нь давхиж очоод хамрыг нь тас хазжээ. Түүгээр ч үл барам мань эр хамрыг нь нулимж хаялгүй, харин хазсан зүйлээ сайтар зажлаад залгиж орхисон аж.
Нөхөр нь хатагтай Янг руу “Чи яагаад утсаа авахгүй байгаа юм бэ?” гэж хашгираад барьж аван хананд шахаад хормын дотор хамрыг нь хазчихсан гэнэ.


Тэд өмнө нь хоёулаа гэр бүлтэй байсан бөгөөд цугтаа байхын тулд гэр бүлүүдээ цуцлуулжээ. Удалгүй хүүхэдтэй болсон байна. Нөхөрт нь өмнөх гэрлэлтээс насанд хүрсэн хоёр хүүхэд үлдсэн бөгөөд ач, зээ нар ч бий гэнэ. Хүүхэд нь мэндэлсний дараагаар л эр нөхөр нь ширүүн зантай болсон аж. Эр нөхөр нь эхнэрээсээ хүүхдээ худалдахыг шаарддаг байжээ. Тэгвэл өөрийнх нь ач, зээ нарыг харах цаг, мөнгө олдох байсан гэнэ шүү. Энэ нь хатагтай Янгд таалагдаагүй учраас тэрбээр тусдаа амьдрах болсон аж. Гэвч ядаргаатай нөхөр нь түүн рүү өдөрт хэд хэдэн удаа залгадаг байжээ

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *