x

Like дарж мэдээгээ үзнэ үү

Энэ хөгшид 100 дахь ачаа үзэв-Яасан гоё юм бэ?

Энэ хөгшид 100 дахь ачаа үзэв-Яасан гоё юм бэ?

Иллинойс мужийн Куинсид оршин суудаг Лео, Рут Зангер нар 100 дахь ачаа үзжээ. Гэр бүл нь дахин нэг хүнээр бүл нэмсэнд эмээ, өвөө хоёр ихэд баяртай байгаа гэнэ шүү. “Бид хоёр бүгдэд нь хайртай. Тэд бүгд бидэнд их үнэ цэнэтэй” хэмээн 79 настай Лео Зангер өгүүлэв.

Энэ гэр бүлийн хоёр гэрлээд 59 жил болохдоо 12 хүүхэд төрүүлсэн юм. Өдгөө тэд нь 31-59 настай аж. Тэдний бага хүү хорвоод мэндлэхдээ л 10 дүүтэй болчихсон байжээ. 100 дахь ачаа тэд Жексотон хэмээн нэрийдэв.
Өнөр өтгөн гэр бүлийн дийлэнх гишүүд Куинсид амьдардаг бөгөөд энд өрхийн тэргүүн Лео өнөөг хүртэл үл хөдлөх хөрөнгийн товчоонд ажилладаг аж. Томоохон тэмдэглэлт баяруудаар тэдний гэр бүл хамтдаа цуглардаг бөгөөд том хэмжээтэй танхимыг түрээслэхэд хүрдэг гэнэ шүү. Учир нь, нэг ч том байшин тэднийг бүгдийг нь багтаах чадваргүй юм.

admin

Хариулт үлдээх

Таны и-мэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг *-р тэмдэглэсэн

error: Content is protected !!