Жүжишчин Хүрэлхүүг Монголын ард түмэн мэднэ. Тйим ч учраас урлагийн хүний гэр бүл нь угаасаа ил болдог. Тиймээс түүний охин Намууныг хүмүүс ерөнхийдөө мэддэг байсан.
Намуун ч үүнийгээ зөв ашиглаж Монголд ховорхон байдаг өөрийн нэрийн гоо сайхны брендийг гаргаж амжилттай яваа мундаг бүсгүй билээ.
Тэрээр бас урлагийн салбарт ч хүч үзэж яваа нэгэн. Анх ХЭЦҮҮ АНГИ кинонд туслах дүр бүтээсэн. Мөн Тагнуулч Аав киноны гол дүрд чадварлаг тоглосон.
Намууны сүүлийн үед оруулж байгаа постууд маш загварлаг, мэдрэмжтэй, дэгжин байх болсон. Тэрээр нүдэндээ л мэс хүргэсэн бөгөөд бусад нь өөрийнхөөрөө. Өнөө цагт давхраа оёуулах нь энгийн үзэгдэл болсон.