x

Like дарж мэдээгээ үзнэ үү

Үнэт зүйлээр Уйлдаг Ховорхон Бүсгүйг танилцууллаа

Үнэт зүйлээр Уйлдаг Ховорхон Бүсгүйг танилцууллаа

Пакистаны Фатима гэдэг охин өөрийн өвөрмөц нулимсны ачаар тун ихээр алдаршжээ. Гэхдээ Пакистаны албан ёсны төлөөлөгчид Фатимагийн талаархи аливаа мэдээллийг түүний аюулгүй байдлыг хангах үүднээс нууцлаж байгаа аж. Ямар ч байсан охины талаархи зарим нэг мэдээллүүд хэвлэлийнхэнд олдсон байна.

Нэгэн өдөр Фатима ээжтэйгээ хамт үдийн зоог бэлтгэхээр шийдэн сонгино арилгаж эхэлжээ. Гэтэл удалгүй хүүхдийнх нь нүднээс жирийн нэгэн шингэн нулимс асгаралгүй үл мэдэгдэх хатуулаг биетүүд гоожиж эхэлсэн гэнэ. Ээж, аав нь ихэд айсан тул хэзээ ч, ямар ч тохиолдолд энэ тухай хүмүүст дэлгэхгүй байхаар ам тангараг тавьжээ.

Фатимагийн аав үнэт эдлэлтэй харьцдаг хүн учраас охиныхоо өвөрмөц нулимсыг шинжилж эхэлсэн байна. Тэдгээр биетүүд боловсруулалтад амархан ордог бөгөөд алмаас эрдэнэ шиг тунгалаг байдалтай гэнэ. Удалгүй охиных нь өвөрмөц нулимс худалдан авагчдын дунд эрэлт, хэрэгцээтэй болжээ. Фатимагийн нулимсаар хийсэн үнэт эдлэлүүд сайн зарагдаж байсан ч охины эцэг, эх урьдын адил амаа хамхисан хэвээр байв. Гэтэл нэгэн сониуч худалдан авагч тухайн алмаас эрдэнэ байгалийн гаралтай бус харин биологийн ул мөртэй байгааг анзаарснаар асуудал ил болжээ

admin

Хариулт үлдээх

Таны и-мэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг *-р тэмдэглэсэн

error: Content is protected !!