x

Like дарж мэдээгээ үзнэ үү

Д.Одзаяа, С.Заяа нар Сайн Найзууд болжээ

Д.Одзаяа, С.Заяа нар Сайн Найзууд болжээ

Хүн болгоны хайрыг татсан нэгэн сайхан хосууд бий. Тэд бол Нэгэн зүгт” хамтлагийн дуучин С.Заяа болон нэвтрүүлэгч Д.Одзаяа нар сайн найзууд болсон гэнэ. Гэвч энэ нь тэднийг хоёр тийш болж, гэр бүлээ цуцлуулсан гэсэн үг биш ажээ. Харин ч улам бат бөх харилцаатай болж, нэгнийгээ улам ихээр ойлгодог болсноо ийн зарлаад байна. 

Энэ тухай нэвтрүүлэгч Д.Одзаяа “Хайрын долоон үе шат байдаг гэж “Хайрлаарай” нэвтрүүлэгт ороход ярьж байсан юм. Хамгийн сүүлийн шат нь НАЙЗУУД болох гэнэ. Нээрээ л бодсон чинь баярлах, гомдох, догдлох, айх, сандрах гээд амьдралдаа тохиолдсон бүхий л зүйлийн хамгийн түрүүнд бид хайртай хүндээ л мэдэгдэж, хайртай хүнтэйгээ зөвлөлддөг шүү дээ. Энэ олон жил чамтайгаа амьдраад, хайрлаад одоо бол хэнээс ч илүү бие биенээ ойлгодог САЙН НАЙЗУУД болжээ. Чамдаа маш их хайртай шүү МИНИЙ ХАМГИЙН САЙН НАЙЗ АА” хэмээсэн байна. 

Тэд Монголын үлгэр жишээ олны танил хосуудын тоонд зүй ёсоор бичигддэг. Тэд Үргэлж аз жаргалтай сайхан харагддаг. Тиймдээ ч бусдад үргэлж сайхан энерги түгээж, бусдыг үргэлж баярлуулж явдаг хосуудынхаа цаашдын амьдралд аз жаргал хамгийн сайн сайхан бүхнийг хүсэн ерөөе. 

admin

Хариулт үлдээх

Таны и-мэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг *-р тэмдэглэсэн

error: Content is protected !!