3 нас хүртэлх хүүхдэд амны МАСК зүүлгэхгүй байхыг ЭМЧ нар онцгой анхааруулж байна

0-3 нас хүртэлх хүүхдүүдэд амны маск зүүлгэх аюул ихтэй болохыг Япон эмч нар анхааруулж байна. Япон улсад коронавирусын тархалт буурч хяналтандаа авч чадсанаар хөл хорионы дэглэмээ бага багаар сулруулж байгаа юм.

Японы Хүүхдийн эмч нарын холбооноос гаргасан мэдэгдэлд 0-3 насны хүүхдийн агаар солилцох суваг нарийн байдаг тул амны хаалт зүүсэн үед амьсгалахад хүндрэл учруулдаг. Тиймээс уг насны хүүхдүүдэд амны хаалт зүүлгэхээ зогсоохоо зөвлөж байна.

Бага насны хүүхэд уг тахлаар өвчилж хүндэрсэн тохиолдол цөөн, ихэнхдээ гэр бүлээсээ халдвар авч байгаа тул амны хаалт зүүхгүй байхад эрсдэл бага гэж эмч нар дүгнэжээ. АНУ-ын эмч нар мөн 0-3 насны хүүхдэд амны хаалт зүүлгэх шаардлагагүй хэмээн зөвлөмж гаргажээ.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *