Холливудад танигдсан МОНГОЛ БҮСГҮЙ алдарт Жонни Депптэй хамт кинонд тогложээ-ХӨӨХ

Өнгөрсөн наймдугаар сарын 28-наас есдүгээр сарын 7-ны хооронд Италийн Лидо арал дээр амжилттай болж өндөрлөсөн 76 дахь удаагийн олон улсын Венецийн кино наадмаар олон шинэ кино нээлтээ хийсэн. 

“Waiting for the Barbarians” кино ч мөн энэ үеэр эхний үзвэрээ үзэгчдэд толилуулсан юм. 

Венецийн кино наадмын үеэр Монголын кино сонирхогчдын анхаарлыг ихээр татсан нэгэн үйл явдал болж өнгөрсөн нь Италийн найруулагч Сиро Геррагийн “Waiting for the Barbarians” буюу “Зэрлэгүүдийг хүлээхүй” киноны уран бүтээлчдийг тойрсон мэдээлэл байлаа. Киноны гол дүрүүдэд Холливудын алдартай жүжигчид болох Жонни Депп, Роберт Паттинсон нар тоглосноос гадна Б.Ганчимэг хэмээх монгол эмэгтэй дүр бүтээсэн юм. 

Хэдийгээр монголчуудын дийлэнх нь жүжигчин Б.Ганчимэгтэй одоо л танилцаж байгаа боловч түүнийг олон улсын кино бүтээгч, холливуд, кино сонирхогчдын дунд танигдсан уран бүтээлч гэдгийг дараах кинонууд болон бүтээсэн дүрүүд нь илтгэж байгаа юм.  

Жүжигчин бүсгүй Ганчимэг нь Ex machine, Wonder woman, Lies зэрэг үзэгчдийн хүртээл болсон өндрөөр үнэлэгдсэн кинонуудад дүр бүтээж байасан юм.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *