Лондон хотын оршин суугч Шарлотта Уригийн найз залуу Киран өмнө нь эмэгтэй хүн байсан, одоо хүйсээ солиулах үе шатыг давж байгаа гэдгээ хэлээд бүсгүйг балмагдуулсан аж. 23 настай булчинлаг залуу Сиара гэдэг нэртэй охин байжээ. Киран Шинэ Зеландын уугуул бөгөөд дөрвөн настайгаасаа хойш сэтгэлийн шаналалд автсан гэнэ. Түүнд охидын хувцас таалагдаагүй бөгөөд ээж нь даашинз өмсгөх тоолонд эхэр татан уйлдаг байжээ. Сургуульд ороод Сиара шууд л доромжлол гэдгийг жинхэнэ утгаар нь амссан аж. Азаар гэр бүлийнхэн нь түүний хүйсийг солиулах шийдвэр гаргаж, ээж нь хүртэл охиноо хүү гэж хэлэн, түүнтэй эр хүн шиг ярих болжээ. Долоон настайдаа Киран банди болсон бөгөөд үсээ богино тайруулж, нэлхгэр хувцас өмсдөг болов. Гэтэл нэг мундаг эмч түүнийг трансжендер болохыг нь оношилжээ
Удалгүй Киран эрэгтэй хүний даавар ууж эхэлснээр 17 настайд нь түүний нүүр өөрчлөгдсөн байна. Мань хүн булчин, шөрмөсөө хөгжүүлж, жинхэнэ эр хүн болохын тулд биеийн тамирын заалнаас салахаа болив. 2011 онд Киран хөхөө авахуулах мэс ажилбар хийлгүүлжээ. Одоогоор тэр эмэгтэй бэлэг эрхтэнээ “оролдоогүй” байгаа бөгөөд эмч нар түүнд эр бэлэг эрхтэн суулгаагүй байгаа гэнэ. Тэгэхээр Киран 100 хувь эрэгтэй хүн биш гэсэн үг. Хамгийн сонирхолтой нь, түүнтэй хоёр жил үерхэж байгаа бүсгүй найз залуугаа эмэгтэй хүн гэдгийг ер гадарлаагүй аж. Үүнийг мэдсэн ч Шарлотта хайр сэтгэлд хязгаар үгүй гэж өгүүлэв. Киран эр хүн болоод хайртай бүсгүйгээ авч суун, хүүхэдтэй болохыг төлөвлөж байгаа аж.