x

Like дарж мэдээгээ үзнэ үү

Нүд, чихэн дотор нь өт цацжээ-Зургийг ороод үзээрэй

Нүд, чихэн дотор нь өт цацжээ-Зургийг ороод үзээрэй

Канадын нэгэн эмэгтэй тун азгүй байдалд оров. Бие нь гэнэт муудсан тул тэрбээр эмнэлэгт хүргэгджээ. Гэтэл өрөөнд нь өтөө цацдаг ногоон ялаа ороод ирсэн аж. Энэ ялаа хүний арьсан доогуур явж ороод өтөө цацдаг юм. Тэрхүү аюултай шавьж хаанаас гараад ирснийг ойлгохгүй байна хэмээн эмч нар мэдэгдэв.

“Өвчтөн цонх, хаалга нь хаалттай эрчимт эмчилгээний тасагт хэвтэж байсан шүү дээ. Гэсэн хэдий ч өтөө цацдаг муухай ялаа өрөөнд нь явж орж дөнгөсөн байсан. Эмнэлгийн нөгөө жигүүрээс нисэж ирсэн бололтой” гэж эмнэлгийн дүгнэлтэд өгүүлэв.

Ялаа өвчтөнийг унтаж байхад нь юм уу ухаангүй хэвтэж байхад нь арьсан доогуур нь орсон аж. Хөдөлгөөнгүй хэвтэж байх хооронд нь зовхи болон чихнийх нь орчимд 100 гаруй өтөө цацаж амжжээ. Эмч нар өтнүүдийг эмэгтэйн чих, нүднээс гаргаж, цэвэрлэхийн тулд хэдэн цагийг зарцуулав. Азаар, шавьжнууд түүнд айхтар хор хөнөөл учруулж чадаагүй байна. Төдөлгүй өвчтөнийг эмнэлгээс гаргажээ.

admin

Хариулт үлдээх

Таны и-мэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг *-р тэмдэглэсэн

error: Content is protected !!