Сонгино-Хайрханчууд ЯАГААД Анужин, Жаргалмаа нарыг сонгосноо ийн тайлбарлажээ

Сонгууль-2020 үр дүн олон нийтийг ихэд гайхшруулсан билээ. Тэр дундаа СХДүүргийнхэн ихэд сонин сонголт хийснийг хүмүүс цахим орчинд ихэд шүүмжилсэн юм. Сонгуулийн ирцээс үзэхэд 40-өөс дээш насны тэр дундаа 57+ насныхан хамгийн өндөр ирцтэй байсан. Тэгэхээр ерөнхийдөө энэ масс хэнд өгнө тэр хүн гарах нь тодорхой.

40+ насныхан хүнд нь биш намд нь өгсөн гэж ойлгож болно. Өмнөх нам хийж байсан ажлуудаа үргэлжлүүлээсэй хэмээн хариулжээ. Өмнөх нам гарахын давуу талууд нь валют харьцангуй тогтвортой, гадаад дотоодын гэрээ хэлэлцээр хэвийн, дарга нарын суудал тогтвортой гэх мэт. Харин МАН-ын далбаанд Анужин, Жаргалмаа нар байсан бөгөөд газраа маш зөв олсон гэхэд болно. Харин сонгогчид маань намынхаа хүмүүсийг дугуйлснаар илт давуу саналаар ялсан юм.

Хүмүүсийн сэтгэгдлээс дурьдвал: 4 жил дахиад л босохгүй нь дээ, СХДүүргийнхэн яацан дүүрсэн хүмүүс вэ, Хөтлөгч яг юу хийх юм, Айл гэр үймүүлж хүүхэд алсан хүмүүс сонгож л байдаг, СХД арай арай, МАН-аас нохой ч дэвшсэн гарахаар байна гэх мэт олон сэтгэгдлүүд хөвөрчээ.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *