Дуучин УКА хэдэн НАСТАЙ гээч- та сонсоод гайхна даа

Ука багын л урлагийн хүн болохыг хүсдэг байжээ. Цэцэрлэгт байхдаа шалныхаа модыг хөгжим болгон барьчихаад дуулж бүжиглэдэг байсан тэрбээр  Нийслэлийн 44 дүгээр сургуулийг төгссөн аж.

Арван жилээ төгсөөд Ука ээж аавынхаа зөвлөгөөг дагаад гадаад хэлний “Орхон” дээд сургуульд орсон байдаг. Гэвч Укад хэлмэрч, нарийн бичгийн даргын мэргэжил зохисонгүй. Тиймээс СУИС-ийн жүжигчний ангид элсэлтийн шалгалт өгсөн ч  хоёр дахь шатны шалгалтдаа тэнцээгүй уначихжээ. Гэхдээ шалгалтад унасан нь түүнд өөр оргилыг нээж өгсон юм. Ангирмаа багшдаа СУИС-ийн шалгалтад тэнцээгүй гэдгээ хэлэхэд “Nature sounds”-даа  бүжгийн багшаар үлдэхийг санал болгосон байна. Ука “Киви” хамтлагт орох анхны алхмаа хийсэн нь энэ байлаа.

Ука дуучин болохоосоо өмнө үсчин, гоо сайханч мэргэжилтэй байсан. Дуучин Укагийн өөр нэгэн мэргэжил нь бүжигчин юм. Тэрээр 1979 оны 11 сарын 06-ны өдөр мэндэлжээ. Өдгөө 41 хүрч байна.

Тэрээр олонд танигдаад нилээд удсан ч сүүлд гаргасан Маргаашийн нарлуу хамт аялах уу? гэх дуу нь түүнийг нэр хүндийн оргилд авчирсан билээ.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *