Хүүгээ хоёр давхраас ши-дэж тогложээ

Америкийн хошин шогийн жүжигчин Роман Этвуд эхнэрээрээ тун ч эвгүй даажигнасан гэнэ. Тэрбээр хүүгээ хоёр давхраас санаандгүй унагаасан болж жүжиглэв. Хүүгийнхээ оронд доош хүүхэлдэй унагасан ч эхнэр нь түүний энэ хошигнолыг нааштай үнэлээгүй байна. Эхнэр Бритни нь ажлаа тараад гэртээ иртэл Этвуд хүүхдүүдтэйгээ тоглож байжээ. Бага хүүдээ хүн-аалзны хувцас өмсгөсөн аж. Ядарч байгаагаа хэлээд эхнэртээ аяга ус аваад ирээч гэж хэлжээ.

Эхнэр нь доош буутал Роман хүүгээ шүүгээн дотор нуугаад, өөрөө даавуун чихмэл тоглоом аваад хоёрдугаар давхраас шидчихжээ. Ээж нь орилж хашгираад хүү рүүгээ гүйсэн байна. Өөрөөр нь аймшигтай даажигнасныг ойлгоод Бритни галзууртлаа уурлажээ. Хэдхэн хоногийн дотор энэ даажигналыг дүрсэлсэн бичлэгийг 10 сая орчим хүн үзэж сонирхжээ. Хүмүүс жүжигчин эрийг ихэд шүүмжилсэн сэтгэгдлүүдийг урсгаж байгаа аж.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *