x

Like дарж мэдээгээ үзнэ үү

Дуучин шүүгч Д.Болд ДАВХРАА оёуулсан уу?

Дуучин шүүгч Д.Болд ДАВХРАА оёуулсан уу?

Камертон хамтлаг байгуулагдсаны дараа 2005 оноос хойш өөрийн соло карьерийг хөөж чамгүй амжилт олсон нэгэн бол “Камертон” хамтлагийн дуучин Төрийн Соёрхолт дуучин Болд. “The Voice Of Mongolia” шоунаас хойш бие даасан уран бүтээлүүдээрээ сонсогчдодоо бэлэг бариад буй билээ. Түүний гаргасан 12 цомгийн шилдэг хит дуунууд тайзнаа эгшиглэх тус тоглолтын постер зураг олны анхаарлыг ихэд татав. Дуучин Болдын нүд бидний харж заншсанаас ихэд өөр харагдах бөгөөд түүнийг давхраа хийлгэчхэж хэмээн жиг жуг ярилцах хүмүүс түүний хуучин зургуудыг эргүүлж тойруулан харж суугаа сурагтай.

Урлаг соёлын эрчүүд гэлтгүй УИХ-ын гишүүд хүртэл өөрсдийн эрүүл, мэнд гоо сайхандаа анхааран мэс засалд орох болсон бөгөөд Төрийн Соёрхолт маань ч үүнээс дутсангүй бололтой. Нас явах хэрээр зовхи нь унжиж үүнээс үүдэн мэс засал хийлгэх хүмүүс байдаг бөгөөд Болд чухам ямар зорилгоор ийн давхраа хийлгэсэн нь сонирхолтой ажээ.

admin

Хариулт үлдээх

Таны и-мэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг *-р тэмдэглэсэн

error: Content is protected !!