x

Like дарж мэдээгээ үзнэ үү

Дуучин Чулуунчимэг, Болд нар салалтаараа менежмент хийсэн үү?

Дуучин Чулуунчимэг, Болд нар салалтаараа менежмент хийсэн үү?

Зохиолын дуучид дундаа хамгийн дуулиан шуугиантайд тооцогдож хувийн амьдралаараа олон нийтийн анхаарлыг татаад буй дуучид бол яах аргагүй Болд, Чулуунчимэг, Мөнгөнцэцэг нар. Нэгэн цагт “Жаргалтай айл манайх” хэмээн Монгол даяар тунхаглаж явсан дуучид нэг л өдөр хоёр тийш болж өрх тусгаарласан бөгөөд өдгөө тус тусын амьдралаар амьдарч буй. 

Дуучин Болд, Мөнгөнцэцэг нар хэдийнээ гэр бүл зохиож өөрсдийгөө “Хувь тавилангаар учирсан хосууд” хэмээгээд буй бөгөөд “Амьдрал” хэмээх тоглолтоо хийсэн. Олон нийт тэднийг хичнээн үгүйсгэж байсан ч тоглолтынх нь билет хэдийнээ дуусч тоглолтоо дахин нэг өдөр тоглож байсан.

Харин дуучин Чулуунчимэг тэднээс дутахыг хүссэнгүй бололтой. Өөрийн бие даасан “Бүсгүй ертөнц” хэмээх цомгоо тун удахгүй сонсогчдодоо хүргэх тэрээр өөрийнхөө “хамгийн гоё хайр”-аа тус цомогтоо багтаажээ. Эр нөхрөөсөө салсан ч энгэртээ тэврэх үрээ хэнээс ч дутахгүй хайрлан өсгөж буй тэрээр охинтойгоо хамтран “Хамгийн гоё хайр” хэмээх дууг амилуулсан байна. Магадгүй зохиолын дуучдын нэгэн үеийн томоохон төлөөлөл болж буй тэдний охин ирээдүйд ээж аавынхаа халааг авч ч мэдэх юм. 

Ямартай ч хувийн амьдралаа ийнхүү уран бүтээлдээ тусган шингээх болсон дуучид зохиолын дууны ертөнцөд өөрсдийн орон зайгаа хадгалж үлдэх гэж ийнхүү ихэд хичээж буй бололтой. 

admin

Хариулт үлдээх

Таны и-мэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг *-р тэмдэглэсэн

error: Content is protected !!