Rokit bay-н эхнэр Ану хэрхэн ТУРСАН нууцаа хуваалцлаа- 2 ойрхон төрсөн…

Реппэр Rokit Bay буюу О.Баярсайхан гэр бүл зохиогоод гурван жилийн нүүр үзэж байна. Тэрээр энэ хугацаанд хоёр ч хүүхдийн аав болж амжсан.

Харин түүний үзэсгэлэнт гэргий С.Ану 2 жилийн зайтай ойрхон төрсөн учраас өөртөө хэсэг хугацаанд анхаарал хандуулж амжаагүй. Харин саяхнаас МУГТ Угалзцэцэгт шавь орж, фитнессээр хичээллэж, “өнгөө засч” эхэлжээ. Энэ тухайгаа С.Ану өөрийн цахим хуудаснаа “Хэвлийгээрээ инээмсэглье хөтөбөрт хоёр мундаг багшийнхаа удирдлага дор 1 сарын хөтөлбөрт явлаа. 7 хоногийн 6 өдөр дарааллаж хичээлдэг. Дан хэвтээ байрлалаас 1 цаг дасгал хийнэ. Эхний хэдэн өдөр дасгал хийдэггүй хүнд бол аймар хэцүү санагдаж, хүнд байсан.

Харин хичээлээ таслахгүй явахад өдөр өдрөөр сайжраад дасгалдаа бүүр дуртай болдог юм байна. 7 хоног бүр хэмжилт авдаг бас хамгийн сайн хассан хүмүүсийг 7 хоногт урамшуулж бэлэг өгдөг. Хөтөлбөрийн төгсгөлд үнэхээр өөрийгөө ялан дийлсэн хэд хэдэн хүнд маш том шагнал, цом өгдөг юм байна.

Миний эхэлсэн жин 63,4кг хэвлийн тойрог маань 93 см байсан. Сарын сүүл гэхэд би 58,8кг болж, хэвлийгээрээ 10см хасагдаж 83 болжээ. Нийт бараг 5кг хаяж, хэвлийн тойргоороо 10 см нарийсчээ.

Хүн хүсвэл 7 хоногоор маш сайн жингээ хасч болдог юм байна шүү, бүсгүйчүүдээ. Миний хувьд яг хичээллэсэн өдрөө тооцвол, 24 хоног болж. Багшийн хэлснээр өөрийгөө ялах нь хамгийн том ялалт юм” гэжээ.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *