Жүжигчин Тамир, Ганчимэг нар үерхдэг нь батлагдлаа-Яасан бэ?

Жүжигчин Тамир, Ганчимэг нар тус тусын амьдралтай байсан бөгөөд одоогоор ганц бие амьдралаа хөөж байгаа. Тамир жүжигчин Золзаяатай дэр нэгтгэж байсан ба нэг охинтой. Гануухай зэрлэг цэцэгсийн хүлэмж дээр хайр сэтгэлийн холбоотой гардаг залуутай амьдрал дээрээ нэг гэрт орж байсан бөгөөд дундаасаа нэг охинтой.

Тамир, Гануухай нарыг үерхдэг шуум аль дээрээс явж байсан ч тодорхой батлагдсан зүйл байгаагүй. Харин тэр 2 инстаграмдаа нэгэн цагт Хөвсгөлд байгаа стори хийжээ. 2-лаа охидтойгоо явсан бөгөөд Тамирын стори дээр Гануухайгийн охин зурвас үзэгддэг.

Сэтгүүлчид зөндөө асууж байсан ч тийм ч гэхгүй үгүй ч гэхгүй миний хувийн амьдрал хэмээн Тамир нууцалж байсан. Хэдий тийм ч гярхай үзэгчид аль хэдийн мэдчихсэн байгаа юм. Хосууд маань хэл амнаас айсан уу одоохондоо ямар нэг зураг нийтлээгүй байгаа. Цаг хугацааны эрхээр удахгүй ил болох байх.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *