Цэцэг:Одоо болио ах, эгч нараа бүтэн 1 жил та бүхнийг өдөр бүр сонслоо

Одоо болио ах, эгч нараа бүтэн жил та бүхнийг өдөр бүр сонслоо. Нэг ч зүйл ахисангүй, нэмэлт мэдээлэл ч өгөх өө байлаа. Иргэдэд мэдээлэл өгөх нэрээр цээжилсэн хэдэн үгээ өдөр бүр тоть шиг давтан иргэдийн цагийг үрж яах гээв ээ? Бүтэн жилд ядаж иргэдэд өгч байгаа мэдээллээ чанаржуулах, сайжруулах тал дээр анхаарч болохгүй байна уу.

Хэл ус мэддэггүйн бол залуу мэргэжилтэнгүүддээ боломж олгоод сандал суудалдаа суулгаад олигтой юм яриулчихаач. Өдөр бүр будилуулсан хий алдаж өөрсдийгөө барьж өгөөд байгаа явцгүй мэдээллээ нэг бол болио.

Би түрүү өвөл ч хэлж байсан сүр дуулиантай хийдэг хэвлэлийн бага хурал гээчийг дэлхийн бусад эмнэлэгүүд хийж байгаагүйм шүү гэж… өвчтөнтэйгээ байлдаад юун зурагтаар гарч өөрийгөө сурталчлах зав нэг ч эмчид байгаагүй. Улиг болсон хэдэн үг, иргэдийг төөрүүлсэн учир битүүлэг явцгүй мэдээллээ болио залхаж байна.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *