x

Like дарж мэдээгээ үзнэ үү

Тусгай үүргийн онгоцонд мэндэлсэн ИХЭР охидод НЭР хайрлалаа-Гайхалтай юм аа

Тусгай үүргийн онгоцонд мэндэлсэн ИХЭР охидод НЭР хайрлалаа-Гайхалтай юм аа

Тусгай үүргийн Истанбул-Улаанбаатарын чиглэлийн онгоцонд нэгэн эх амаржиж ихэр охид мэндэлсэн мэдээ цахим орчинд түгээж хүмүүсийн хайрыг ихэд татсан билээ. Тэдгээр өхөөрдөм охидод Алтанжигүүр, Мөнгөнжигүүр гэсэн нэрийг хайрлажээ. Хамгийн гоё нь охидод 18 нас хүртлээ МИАТ компанийн онгоцоор үнэгүй нисэх онцгой эрх олгожээ.

Хугацаанаас өмнө амаржсан эхийг тусгай үүргийн онгоцонд үүрэг гүйцэтгэж явсан ХӨСҮТ-ийн тархвар судлаач, ЭХЭМҮТ-ийн эмч сувилагч, мэргэжлийн хяналтын байцаагч нар эх барьж авсан юм. Агаарт амаржсан эх үрсийн биеийн байдал сайн байна. Мөн нисэх багийнхан боломжит хурдаараа нислэг удирдан онгоцоо 30 минутын өмнө амжилттай газардуулж чаджээ. Бүх тал дээр хамтран ажилласан ажилчдад баяр хүргэж, эх болон охидод эрүүл энхийг хүсье.

admin

Хариулт үлдээх

Таны и-мэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг *-р тэмдэглэсэн

error: Content is protected !!