Монголын ХАМГИЙН БАЯН гэр бүлийн шинэхэн БЭР хэн гээч…

Монголын алт компаний үүсгэн байгуулагч Нямтайширын гэр бүлийг мэдэхгүй хүн цөөхөн бизээ. УИХ-ын гишүүн асан Н.Номтойбаяр, Шарк Н.Цэлмүүн гэх эрхмүүдээр өв залгамжлаж яваа билээ.

Эрхэм Нямтайширын хувьд эгэл даруу нэгэн бөгөөд хувийн амьдралаа тийм ч ил байлгах дуртай нэгэн биш бөгөөд түүний хүү, охин 2 багагүй нээлттэй амьдардаг улс билээ. Н.Цэлмүүн нь өдгөө МАК группыг толгойлж яваа бөгөөд асар их амжилтын эзэн болоод байгаа билээ. Тэрээр Сү.Батболдын хүү Б.Баттүшигтэй хамтын амьдралыг эхлүүлээд багагүй хугацаа өнгөрч байгаа бөгөөд 3 сайхан үрсийн аав, ээж болоод буй.

Харин Н.Номтойбаярын хувьд 3 дахь эхнэртэйгээ аж төрөн амьдарч байгаа бөгөөд саяхан бяцхан ханхүүгээ өлгийдэн авчээ. Номтойбаяр нь 4 хүүхдийн эцэг бөгөөд түүний том хүү Н.Мөнгөншагай нь хайрт бүсгүйтэйгээ учирч, хамтын амьдралаа эхлүүлээд байгаа гэнэ. Түүний үзэсгэлэнт бүсгүйг олон нийт сайн мэдэх бөгөөд загвар өмсөгч, модель Б.Ялгуун юм. Түүнийг маш олон брендийн нүүр царай гэдгээр нь та бүхэн сайн мэдэх бизээ.

Монголын хамгийн баян, амжилттай яваа гэр бүл хэмээн нэрлэхэд буруудахгүй энэхүү гэр бүлийн хувьд бүл нэмсээр байгаад нь аз жаргал, эрүүл энх, хамгийн сайхан бүхнийг хүсэн ерөөе.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *