Филлипиний 16дахь ерөнхийлөгч Родриго Дутерте ард иргэддээ масзаа бензинээр ариутгахыг зөвлөлөө. Тэрээр ариутгах бодис олж авах боломжгүй хүмүүс амны хаалтаа бензинээр угаах боломжтойг олон нийтийн арга хэмжээний үеэр хэлж байжээ. “Ариутгалын бодис авах боломжгүй нь шатахуун түгээх станц руу очиж, бензин, эсвэл дизель түлшээр угаах хэрэгтэй” гэж Дутерте хэлсэн юм.
Гэтэл Дутерте өчигдөр буюу Баасан гарагт дахин энэ зөвлөгөөгөө өгчээ. “Би тоглоогүй байна. Та бүхэн миний зөвлөгөөг дагаад үзэх хэрэгтэй. Шүүмжлэгчид Дутертег галзуурсан гэж ярьж байна. Хэрвээ би галзуу бол миний оронд өөр хүн ерөнхийлөгч болох ёстой байсан” гэж тэр ярьсан байна. 100 сая орчим хүн амтай Филиппин улсад сүүлийн байдлаар коронавирусийн халдварын 90,000 шахуу тохиолдол бүртгэгдэж, 2,000 орчим хүн нас бараад байгаа.