x

Like дарж мэдээгээ үзнэ үү

Дуучин Дэлгэрмөрөн Эгдүүтэй зураг хийж, түүндээ тайлбар хийв

Дуучин Дэлгэрмөрөн Эгдүүтэй зураг хийж, түүндээ тайлбар хийв

Сүүлийн үед дуучин Дэлгэрмөрөн цахим хуудастаа эгдүүтэй зургууд хийх болжээ. Тэрээр нэгэн эрхлэнгүй зураг оруулсан ба доорх тайлбарыг бичжээ Бурханы авралаар халуун ус ирчихжээ арьяавал минь гэж. Ирсэн дариудаа нэгэн сайхан хосуудынхаа хуриманд ая дуугаа өргөв. Коронаг үл харгалзан хосууд хуримаа хийх болжээ. Ийм нэгэн сайхан хосууд дээр очиж ая дуугаа өргөн барьсан юм.

Цагаан сараас хойш тайзнаа гараагүй би чинь нийтдээ 6-н сар олон нийтийн өмнө дуулаагүй ч хөдөө гадаа аялан явахдаа байнга дуу хууртай хоолойны бэлтгэлээ тасалдуулаагүйээ. Гэхдээ харамсалтай нь хурим найранд дуулдаг дуунуудынхаа үгнүүдийг нь мартчихсан байдаг шүү энэ хугацаанд бүр. Аргагүйдээ анд найзууд ах дүүс авьяас билгийнхээ дээдээр санаанд тодхон байдаг бадаг дахилттай нь цээжилсэн 8-н концерт 15-н цомгийн дуунуудын үгийг аялгуутай нь лам хүн шиг цээжилчихсэн байдаг болохоор тэр биз.

Сандарч тэвдэхдээ you tube хуудасруу орж гайхамшигт дуунуудынхаа үгнүүдийг эргэн санав. Гүйээ мөн хачин юм аа 25 н жил өдөр алгасалгүй дуулсан дуунуудын сүүлийн бадгуудын үг арчигдчихсан байна энэ тархинаас аймаар юм аа гхгх. Би чинь ямар ч хурим найранд хүссэн дууг нь дуулчихдаг сонголт арвинтай мөн хослон дуулчихдаг уран бүтээлчид ихтэй дуучин болохоор хаа газар ганцаарддаггүй юм. Жишээ нь;Ардын жүжигчин А.Долгор эгчтэйгээ “Сэтгэлд мөнхөрсөн эжий”
Алдарт “Харанга”-ын дуучин Төрийн соёрхолт, МУГЖ Х.Лхагвасүрэн ,Хөдөлмөрийн гавьяаны улаан тугийн одонт “Хар Сарнай”-н С.С.Амармандах ах нартайгаа
“Монголын нууц товчоо” ,”Монгол ээж”
Хамгийн гол нь найр наадам хөгжөөнө өө гэдэг чинь тун их учиртай.Тэр сайхан хурим найранд бүх насны төрөл бүрийн ажил мэргэжилтэй ах дүү худ ургийн хүмүүс цуглардаг юм шүү дээ .Тэр их бэлтгэл ажил болсон итгэл найдварыг нь дүрэлзүүлэх нь дуучид бидний буян юм даа.Ийм болохоор л уран бүтээлч бид бардам байдаг шүү.Аргагүйдээ 25-н жилийн хөдөлмөр шүү дээ миний хувьд.
Тээр жилүүдийн сайн сайхан мөч /корона/-гаас болоод дахин давтагдахгүй байж мэднэ ээ.Энэ аймшигт цар тахал амьд явах эрхтэй хүн төрөлхтөн биднийг ямар хэмжээнд авчирчихав даа.Эдийн засаг өрх бүрт нөлөөлсөөн үнэхээр харамсалтай. Зөндөө их бэрхшээлийн цаана гарсан хэнч бусдын тухай бодох бодол нь зөөлөрчихдөг болохоор манай уран бүтээлчид бүгд их сайхан сэтгэлтэй болсон байхдаа тээ гхгхгх.Би л лав тэгсэн шүү ах дүүсээ.
/Корона/бидний хэнийг нь ч од мод хоёр шиг ялгахгүй болохоор дэм дэмэндээ тустай байхыг эрхэмлэж байна.Харин хөтлөгч хүнийг бол хүндэтгэх хэрэгтэй шүү.Тэд найр эхлэхээс дуустал удирдаж явдаг тул их хөдөлмөр шаардагддаг юм. Бид бол 2-3 дуу дуулчихаад л дэгдээд явчихна шүү дээ гхгхгх. Заа та бүхэн таалсан бүхнээ урин залж сайн өдөр товлосон сайхан хурим найраа эрхэм хүндэт уран бүтээлчдийн гайхамшигт дуунуудаар хөглөх аваас миний нүүр хуудсанд хүсэлт илгээгээрэй.Би бүгдэнтэй нь холбож өгнө өө ок.

admin

Хариулт үлдээх

Таны и-мэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг *-р тэмдэглэсэн

error: Content is protected !!